Шууд Chart

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн охин Бурмаа: Би аавынхаа малгайг үнэрлэх дуртай

2020-03-07 08:47:21

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн дунд охин Бурмаатай ярилцлаа. Бөх сонирхогчид түүнийг аавыгаа дуурайж бөхийн спортоор хичээллэх болов уу гэж “горьдож” байсан. Гэвч тэрбээр тэс өөр буюу бодибилдингийн спортоор хичээллэж эхэлжээ. 

-Таныг бодибилдингийн спортоор хичээллээд гурван жилийн нүүр үзэж байгааг мэдлээ. Яагаад энэ спортыг сонгосон юм бэ?

-Тийм ээ, 2016 оноос эхэлж хичээллэсэн. Миний  багш бодибилдинг, фитнессийн  дэлхийн 4 удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг гэж гайхалтай бүсгүй бий. Багш маань сошиалд их идэвхтэй. Би түүний шавь болохоос өмнө фэйсбүүкээр дагаж, хүндэлдэг байлаа. Тухайн үед “Энэ хүнтэй нэг удаа ч гэсэн уулзаж үзэх юмсан” гэж боддог байв. Гэтэл “Хэвлийгээрээ инээмсэглэе” нэртэй шинэ анги нь нээгдэж, би очиж уулзсанаар өнөөдрийг хүрч байна даа.

-Анх ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-2016 оны хавар клубуудын нэрэмжит тэмцээнд оролцсоноос хойш идэвхтэй болсон. Мөн 2017 онд УАШТ-ээс шагналт 5-р байр, 2018 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн намар зохион байгуулагдсан IFBB Pro Qualifier  тэмцээнээс өөрийн ангилалдаа алтан медаль хүртсэн. Миний хичээллэдэг спортын төрөл олон ангилалтай. Би дээрх тэмцээнүүдэд атлетик ангилалд орсон. Миний зорилго энэ спортоор насан туршдаа хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг бусдад үлгэрлэхийг хүсдэг. Өдгөө хөнгөн атлетикаар мастер ангиллын дэлхийн аварга болоод байгаа МУГТ Т.Цэрэндолгор гуай, Ц.Раднаа гуай, хүндийн өргөлтийн гавьяат тамирчин Баярмаа эгчийн аав Д.Намхайдорж гуай шиг байхыг хүсдэг.

-Ойрын хугацаанд оролцох тэмцээний төлөвлөгөө бий юу?

-Одоогоор ямар нэгэн тэмцээний төлөвлөгөө алга. Өнгөрсөн жил өвдгөндөө хагалгаа хийлгэсэн болохоор бэлтгэлээ ч сайн хийж чадаагүй байгаа. Гэхдээ энэ жилийн УАШТ-д орно.

-Үндсэн яриандаа ороход таныг бөх сонирхогчид “Энэ сайхан аваргын охин жүдо, эсвэл чөлөөт бөхийн төрлөөр хичээллэвэл олимпын аварга болох байсан байх даа” гэдэг. Бөхийн төрлөөр хичээллэх хүсэл байгаагүй юм уу?

-Намайг гаднаас харахад шууд л аав гэж харахаар байгаа биз дээ. Гэхдээ миний дотоод ертөнц ээжтэйгээ адилхан. Харин дүүгийн маань зан араншин аавынхтай төстэй шүү. Миний хувьд багаасаа л бөхийн спортоор хичээллэх бодол төрж байгаагүй. Тэгээд ч намайг бага байхад эмэгтэй бөх ховор байсан шиг санагдаж байна. Тиймээс би бөхийн спортын хүн болно гэж төсөөлж байгаагүй. Харин энэ амьдралыг сонгосон хүмүүсийг үнэхээр их хүндэлдэг мөн бахархдаг.

-Танай гэрт бөхчүүд цуглаж бөхийн тухай яриа өрнүүлэх нь ойлгомжтой. Харин та тэдгээрийн түүх мэт яриаг дэргэд нь суугаад сонсдог байв уу?

-Аав маань Улсын баяр наадамд 12, Цагаан сарын барилдаанд 13 удаа түрүүлсэн сайхан амжилттай бөх. Би ухаан орсон цагаасаа л аавынхаа жил бүр бэлтгэл хийдэг “Сүүж уул”-ын амралтад очдог байсан. Бараг тэнд өссөн гэж хэлэхэд болно. Одоо ч гэсэн би тэнд очихоороо гэртээ очсон мэт мэдрэмж авдаг. Тэр амралтыг хуучнаар НАХЯ байгуулсан гэдэг. Аав маань “Хүч” спорт хорооны тамирчин болсон цагаасаа тэнд бэлтгэлээ хийдэг болсон. Залуу бөх байхдаа жижиг байшинд нь байрладаг байсан бол улсын цол хүртэж, гэр бүлтэй болохдоо Гэр бүлийн байшинд нь биднийг байрлуулж өөрөө Монгол Улсын заан Д.Мягмар ахтай нэг өрөөнд байнга ордог байсан. Дараа нь аварга цолтой болсон чинь бид өвлийн байшин руу нь шилжсэн. Нэг үгээр хэлэхэд, аавыг дагаад бидний зиндаа дээшилж байна гэсэн үг л дээ (инээв.сурв). Зургаадугаар сард хичээл амрангуут тэнд амарчихаад наадмын өмнөх өдөр л хот руу ордог байлаа. Тэр үед бөхчүүдийн үеийнхээ хүүхдүүдтэй тоглож, сонин хууч яриаг нь сонсоно. Гэхдээ хүүхэд байсан болохоороо яг үнэндээ тэгж их сонирхдоггүй байсан. Тухайн үед сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Монгол Улсын гарди Н.Ганбаатар, сүүлийн үе гэвэл жүдо бөхөөр одоо сайн барилдаж байгаа улсын начин Л.Өлзийбаяр ахын хүү Дүүрэнбаяр нартай хамтдаа наадмын галд гардаг байв. Гэтэл одоо үед бөхчүүд гэр бүлээрээ бэлтгэлд гарч, хүүхдүүд нь хамтдаа цагийг өнгөрүүлэхээ байжээ. Аймаг болгон бөхийн галтай болсон болохоор арга ч үгүй байх л даа. Нэмж хэлэхэд Сүүж хайрханы байгаль их гоё. Өглөө эрт хөхөө шувуу донгоддог нь одоо ч сэтгэлд тод үлдэж. Бороо орсны дараах үнэр нь ямар сайхан гээч. Тухайн үед бөхчүүд оройн тоондоо орохдоо “Дэлгэр Монгол орон” дууг дуулж, тараг уудаг заншилтай. Мөн биллиард тоглож, зарим үед бүжгийн цэнгүүн болдог байсан. Зодог, шуудгаа угаачnхаад байшингийнхаа ард хатаах гээд өлгөсөн байхад хөлснийх нь үнэр нэг л дотно шүү. Одоо ч би аавынхаа малгайг үнэрлэх дуртай. Сүүлийн жилүүдэд барилдахгүй байгаа болохоор тэр үнэр нь гарчихдаг юм байна. Бага багаар арилаад л байгаа.

-Бөхчүүдийн хүүхдүүдтэй ноцолдож, барилдаж байв уу?

-Үгүй ээ. Харин гэр бүлээрээ хөдөө амралт, зугаалгад явж байхдаа аав намайг хамаатны хүүхдүүдтэй барилдуулах дуртай байсан. Харин би тийм ч идэвхтэй барилддаггүй байв.

-Тэгвэл ээжийгээ дагаад гар бөмбөг тогловол тохирох байж дээ ...

-“Загасчны морь усгүй” гэдэг дээ (инээв.сурв). Гэхдээ аав, ээж маань ч охидуудынхаа сонголтыг хүндэтгэдэг. Бидний орон зайг их чөлөөтэй байлгадаг. Түүнээс биш “Би бөх юм чинь та нар заавал бөх болох ёстой” гэдэггүй байсан. Гар бөмбөг сонирхогчид ээжийг минь “Том” Болороо гэдэг нэрээр нь андахгүй. Волейболын “гурван Болороо”-гийн нэг. 15 орчим настайгаасаа улсын шигшээ багийн тамирчин болж, тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг тамирчдын нэг байсан.

-Таны эгч, дүү хоёр ямар нэгэн спортоор хичээллэдэг үү ...

-Үгүй ээ. Эгч маань одоо Германд амьдарч байгаа. Архитектор мэргэжилтэй. Эгчийг Б.Баярмаа, дүүг маань Б.Сугармаа гэдэг.

-Аав тань та нарын нэрийг хайрласан болов уу?

-Тийм. Эгч долоодугаар сарын 10-нд буюу наадмаар төрсөн болохоор Баярмаа гэдэг нэртэй болсон гэдэг. Тэгээд ч аавыг улсын заан цол хүртсэн жил буюу 1986 онд. Харин би 1988 онд улсын арслан цолтой болсон жил мэндэлсэн бол дүү аавыг тав дахь түрүүгээ хүртсэн жил буюу 1992 онд төрсөн. Тэгэхээр бид аавдаа дандаа л цол, түрүү дагуулж төрсөн байдаг юм.

-Таныг Дархан аваргын охин гэдгийг бусад хүмүүс мэдсэний дараа харилцаа нь өөрчлөгддөг үү?

-Үгүй ээ. Гэхдээ би бага байхдаа аварга цолтой хүний хүүхэд гэдгээ нуудаг байсан. Учир нь өөрийн гэсэн орон зайтай байх гээд л. Харин насанд хүрснээсээ хойш ээжийнхээ аав улсын заан Д.Барамсай, эмээ Ц.Норжмаагийнхаа ах улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид, Дархан аварга ааваараа бахархаж, сайхан хүний үр удам болсондоо талархдаг.

-Долоодугаар сарын 12-нд аавыгаа Улсын баяр наадамд түрүүлээд гэртээ ирэхэд та нар яаж тосч авдаг байсан бэ?

-Ээж маань гэртээ яг л Цагаан сар шиг ширээ засч угтдаг. Мөн бөөн хөл болно. Харин бид түрүү бөхийн бэлгийг нь задлаад л. Тэр дотор дээлийн өнгө, дугуй булантай цай, ёотон, чихэр зэрэг байдаг. Харин Цагаан сараар түрүүлбэл гандангаас ирсэн идээ амссан их хувьтай. Хамгийн сайхан дурсамж гэвэл аавыг Улсын баяр наадамд түрүүлсэн жил болгон манай байрныхан цонх, тагт дээрээсээ баяр хүргэж, угтана. Манайх тэгэхэд тавдугаар сургуулийн хажууд байсан юм. Одоо ч энэ байрандаа байгаа л даа.  

-Аавынхаа зодог, шуудгийг угааж байсан уу?

-Үгүй. Аав маань өөрөө угаачихдаг байсан.

-Таны ярианаас сонсоход та ямар ч байсан бөх болохгүй нь тодорхой юм байна. Харин бөх хүү төрүүлэхийг бөх сонирхогчид харж байгаа нь мэдээж. Аав, ээж тань энэ талд ямар бодолтой байдаг бол ...

-Бөх хүү төрүүлэх хүсэл бий. Жишээ нь, Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Д.Сумъяабазар нар бөхийн удмаа гээлгүй авч яваа нь сайхан санагддаг. Аав, ээжийгээ мэндэд хүүгийнхээ бөхийн хөдөлмөрийг харуулах юмсан гэсэн бодол байгаа. 

-Найз залуутай болов уу?

-Байхгүй ээ.

-Таны шаардлагад нийцэхгүй байна уу?

-Би тийм их шаардлага тавьдаггүй ээ. Гэвч залуучууд болзоонд урьдаггүй. Урихгүй байгаад нь ч гайхаж байна (инээв.сурв).

-Дархан аваргын охин гэж бодохоор эмээгээд байдаг юм болов уу?

-Тэгдэг юм болов уу, яадаг юм бол. Сайн мэдэхгүй байна.  

-Хүмүүс Улсын аварга Э.Оюунболдоос эхлээд олон хүнийг таны аавын “нууц хүү” гэдэг. Үүнийг та яаж хүлээж авдаг вэ?

-Э.Оюунболд аваргын хувьд нэг нутаг болохоор тэгж хэлдэг байх. Тэгээд ч би нэг их хүндээр тусгаж авдаггүй ээ. Тэр ч бүү хэл, манай эгчийг Хакүхо М.Даваажаргалтай суух гэж байна гэж хүртэл ярьж байсан шүү дээ.

-Бөхчүүдийн хүүхдүүдтэй хэр их нөхөрлөдөг байсан бэ?

-Бага байхдаа улсын заан Р.Давааням агсан, Ц.Баярсайхан нарын хүүхдүүдтэй дотно нөхөрлөдөг байсан. Харин одоо амьдралын шаардлагаар олон нийтийн сүлжээгээр л харилцаж байна даа.

-Дунд сургуулиа хаана төгссөн бэ. Мөн үндсэн мэргэжил тань юу вэ?

-Нэгдүгээр сургуульд долоодугаар анги хүртлээ сурч байгаад Германд гурван жил сураад ирсэн. ЭМШУИС буюу одоогийн АШУҮИС-ийг Био-Анагаах судлаач мэргэжлээр төгссөн. Аавынхаа барилдааныг үзэх гээд Германаас Монголдоо ирээд онгоцны буудлаас гэртээ ч очилгүй Төв цэнгэлдэх хүрээлэн рүү ордог байсан мөч бий. 

-Аав тань та нарыг ямар үгээр хүмүүжүүлдэг вэ. Үүгээр хоёулаа ярилцлагаа өндөрлөе?

-Ноён нуруутай, жудагтай, энгийн даруу байхыг л чухалчилдаг даа.

-Ярилцсанд баярлалаа.  











Нийтэлсэн: У.Баярсайхан

Дархан аварга Б.Бат-Эрдэнийн охин Бурмаа: Би аавынхаа малгайг үнэрлэх дуртай  
Үзсэн: 97302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 16:37
Манай Бурмаа ухаалаг, даруу, тусархуу, ямар хүнийг дээр доор гэж ялгалгүй харьцдаг үнэхээр сайн бүсгүй дээ. Сайн хүний удам гэдэг ийм л байх учиртай!
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 12:31
аавын минь үнэр сайхан шдээ малгай ч бай юу ч бай аав минь өнгөрөөд үнэрлэх юм байхгүй болсон. гэхдээ цаанаа л заримдаа эр хүнээс аавынхаа үнэрийг хайдаг хайлаа гээд олдохгүй лдээ хүн хүний сэтгэл гэж
sd [127.0.0.xxx] 2020-03-09 09:34
aawtaigaa adilhan ohin ur amnii hishigtei baidag gedeg. . bas ene busgui aawtaigaa adil ajilsag, hodolmorch hun bainaa. bieiig iim bolgohod ih hodolmorloj, ih tewcheer gargah heregtei bolno doo.
ЗОЧИН [127.0.0.xxx] 2020-03-09 09:21
САЙХАН ОХИДТОЙ ХҮН ШҮҮ. УДАМ САЙТАЙ АЙЛД ТӨРСӨН ХУВЬТАЙ...ЭЭЖ НЬ Ч САЙХАН ЭМЭГТЭЙ.
а [127.0.0.xxx] 2020-03-09 09:13
2 охинтойгоо 4 -үүлээ байрны гадаа явж байгаа зураг нь 90-д оны эхэн үед "Эрүүл мэнд" сэтгүүлийн нүүрэн дээр гарч байсан зураг байна даа .. амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 08:47
эцэг ч гэсэн хүний хөлстэй малгай ямар олон байхав.тэнэг монгол жинэхэнэ тэнэг бна.тэгэж тэнэгтэж арай л болохгүй биз.эцгээ хүн хайрлаж болно гэхдээ арай биш
unshigch [127.0.0.xxx] 2020-03-08 20:24
Сайн охин байнаа. Даанч гарчиг нь эмо юм.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 17:16
Minii okhin shig saihan ohin bna. Zuv hunii urs zuv l yavdag jamtai...Duud sain saihaniig husie!!!
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 16:28
сайхан ухаантай охин байнаа ажил амьдралд нь сайн сайханийг хүсье.
Намсрай [127.0.0.xxx] 2020-03-08 15:29
муулаад бга хүмүүс 100% увсыхан Баянаа аваргын 10түрүүлсэн амжилтыг нь эвдсэнд,увсын бөхчүүдийнШонхор сургууль дампуурч Аварга сургууль мандсанд ,шавь Оюунболд нь увс бөхийг хаяж түрүүлсэнд нь атаархаж шээс нь гоожиж , ямар ч гэмгүй энэ охинруу сүрэглэн дайрч байгаа илэрсэн
Зочин [127.0.0.xxx] 2020-03-09 06:07
Яагаад муулж байгаа нь увсынхан болчихдог юм бол. Халхууд та нар хэтэрхий оюуны доройтолд орсон байна шуу. Энэ охины яриа надад ч сайхан санагдлаа. Аавдаа хайртай охин бна. Аавдаа бох болох ачийг нь торуулж огоорой.
Одука [127.0.0.xxx] 2020-03-08 12:26
Яана аа энэ комментуудыг уншихаар ичиж үхэх нээ, яачихсан атаархуу улсууд вэ кк
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 13:19
Үнэн юм хэлж байхад атаархлаа гэж тэнэгтэх юм даа.
Одука [127.0.0.xxx] 2020-03-08 12:22
Хөөрхөн сайхан бүсгүй юм. Эрчүүд сүрддэг биз ккк
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 11:48
Аймар муухай царайтай юм.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 11:45
Сайхан монгол бүсгүй
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 11:37
Бузар айл.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 11:25
Уг нь эмэгтэй болохоос яг л Батэрдэнэ аварга юм! Булчингаа хэтэрхий хөгжүүлчихээр энэ жулдрай залуучууд айгаад байдаг байх даа,хөөрхий!!
kkk [127.0.0.xxx] 2020-03-08 10:45
eej ni uvur mongol uu
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 09:56
Амжилт хүсье сайхан ухаалаг охин байна
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 07:26
Ховор хувь заяа. Хүмүүс атаархаж үхэх гээд их доошоо орцгоож байгааг харж байгаа биз за минии дүү улам хичээгээрэй муу нь их монголчууд шүү муулах тусам хичээгээрэй ховор аавын ховор хөөрхөн мундаг охин минь амжилт
иргэн [127.0.0.xxx] 2020-03-08 07:10
царай ямар хамаа байнаа зарим хумуус оорсдоо ямар юмнууд байгаа бол царай сайхантай ч хогийн сэтгэлтэй юмнууд зондоо байдагшдээ
Эхнэртэй залуу [127.0.0.xxx] 2020-03-08 07:09
Би эхнэртэй ч эр хүний нүдийг боолтой биш харах эрхтэй л байх. Хэдэн жилийн өмнөөс л сошилиар энэ охины талаар хараад ямар сайхан нүдэнд дулаахан дөлгөөн сайхан төрхтэй бүсгүй гэж харж байлаа. Харин аваргын охин гэдгийг сшшлд мэдээд бүүр хайр хүрч билээ яагаад гэвэл одооны томчуудын хүүхдүүд шиг элдэв маяггүй эрээ цээргүй биш энгийн эгэл хүмүүжилтэй болохоор шүү за тэгээд эхнэргүй байсан болч нурсаан цаанаасаа л таалагдаад байдаг юмаа тэгээд ч хамаагүй дүү та нар гэр бүлтэй байж шүлэнгтлээ гэж ойлгох хэрэггүй би тийм ч хүн биш зүгээр л төрсөн сэтгэгдэл маань.
hulan [127.0.0.xxx] 2020-03-09 17:33
ehnertei zaluu chi vhlee yu awgai chini taalagdhaa boiloo yu teneg gar be
hi [127.0.0.xxx] 2020-03-08 03:13
хѳѳрхѳн охин бнаа амжилт
Battur [127.0.0.xxx] 2020-03-08 01:54
Erhem avraga ahiin saihan ohin duud sain saihan ih amjilt husiee
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 01:46
Яасан царай муутай охидууд вэ Өргөн хамраа засуулчвал удам сайтай хөрөнгө мөнгөтэй (хулхидаж луйвардаж олоогүй гэж найдаж бна) айлын хүүхэн дороо борлогдоно доо
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 21:09
Таньд таалагдах албатай юу сайхан л бүсгүй байна
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 01:27
iim huuhen gantsaaraa yavj baih gej. zaluusiin haraa muudjee.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 23:50
Сайхан эмэгтэй болж өсжээ. Бас их ухаантай!
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 23:39
Гайхалтай. Атаач нэгний атааг хөдөлгөм байгаа бололтой. Ёстой догь хэн дуртай нь ийм байх боломжгүй. Амжилт хүсье
zochin [127.0.0.xxx] 2020-03-07 23:32
harvaas amnii hishugtei saihan ohin bna, yag ooriinhooroo. bayar hyrge. avarga bolooroi.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 23:23
Баян айлын охин гэхэд жоохон царай муутай юу. Эсвэл будаагүй бн уу
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 08:42
Баян айлын охин гэхэд царай муутай юу ч гэх шиг. Шаал тэнэг юм бичих юм .Баян айлын охин гэхээр л царайлаг байдаг гэж хэн гуай нь айлдчихсан юм бол доо .Харин ч эсрэгээрээ тэд чинь царай нь ч тэр ,сэтгэл, ухамсар нь ч царай муутай байдаг юм гэсэн. Кккк
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 23:12
Yamar aimaar tsarai muutai huuhen be
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 11:47
Атаархаагүй үнэн төрхийг нь хэлж байна
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 04:10
Атаархалаа гэж хэцүү юмаадаа
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 22:24
Даруухан сахан охин байна.
зочин [127.0.0.xxx] 2020-03-07 22:24
амжилт хүсье. сайхан гэр бүл.
Бөхийн хорхойтон [127.0.0.xxx] 2020-03-07 22:20
Сайхан охин бна. Миний бодлоор бол аваргын гурван охиныг Аса , Хакухо , Ама гуравтай яаж ийгээд суулгачихсан бол тасарсан гурван таримал бөх гарна даа тээ
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 01:50
Царай зүс авах юм алга Хамарнуудаа янзалчвал ч зүгээр эр хүн тоож л таараа Бүгд 30 гарсан бүсгүйчүүд болчжээ яана
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 11:03
Байгаагаараа байх нь миний гоёл юм гэдэг дуу чи сонссон л биз дээ. Хүний хамар янзлуулах гэж сэтгэл зүрхээ ядрааж байхаар өөрийнхөө ухамсарт санаа тавь. Энэ 3 охины хамар чи бидэнд огтхон ч хамаагүй. Сайхан л охид бна.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 22:18
Daruuhan ooriinhooroo ohin sanagdlaa. Amjilt husey
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 22:03
EEJIIN mini nutgiin harishgui huchid buh ta nar yu soliod joohon ohin huuhdeer ni oroldood bga yum be boloichee
Shynal [127.0.0.xxx] 2020-03-07 21:57
Buxiin urguu
Монгол [127.0.0.xxx] 2020-03-07 21:55
Үнэн матар царайтай.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 21:50
Saihan ger buld torj osson humuujil saitai sain ohin bnaa.udahgui hani ijiltei blno do.avargad mundag boh zee huu toruulj ogooroi
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 21:41
muu hogiin yumnuud yu soliorood yu bicheed baugaa yum be saihan aawin saihan ohin amjilt gargaad zam muruu gargaj yawaa huuhed ta nar yu soliorood baigaa yum ta narig amarhan olno uuchlalal guihgui bol hohi bolno shuu odoo shuud uuchlal gui hohino bolno shuu MBH HUDLAA YUM YARIJ BAUGAA ENE OHIND ATAARHSAN MUU HOWSHUUDAA TA NAR UHLIIN MUUGAAR UHNE /zairan NAIHAN
Gjlmmmbx [127.0.0.xxx] 2020-03-07 21:21
Neeh hudlaa huurhun ymaa gehiin estoi tsarai muutai ohin l bn yadaj hudlaa ingej helej bhaar mundag ohin bnaa l gene biz olon tanil humuusiin huuhed bolohoor ni huurhun ymaa gej neeh hudlaa heldeg zugeer olon tanil hunii huuhed bsan bol huurhun ohin bn gehgui dee ene humuus
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 01:53
Өргөн хамрууд өргөн нүүрнүүд нь л гутаагаад бна. Засуулч яагаад болдоггүй пм бол Түүнээс өндөр сайхан биетэй охидууд бна.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 20:53
saihan aaviin saihan ohin baina Amjilt
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 20:41
Ухаалаг, сайхан охин юм. Спортоор Монголын бахархал болсон хүмүүсийн үр удам учраас өөрөө сонгосон бодь биллдингээрээ од болох нь тодорхой, амжилт хүсье
zochin [127.0.0.xxx] 2020-03-07 20:12
сайхан жудагтай их аваргын охид болж төрсөн зөв хүмүүжсэн шудрага азтай охид амжилт аз хүсэн ероое
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 19:53
Mundag saikhn naiz min chmdaa az jargal hamgiin saikhn buhniig husey
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 19:51
ah ni ene humuusiin setgegdel geed baigaa yumiig harlaa yamar teneg. heleh ug oldhgui bna minii duu mundag bna shuu buh yumand ok baigaarai nugarch hugarch bolhgui aawiin chini her hamt unana minii duu mundag shuu
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 19:41
saihan ohin sanaa setgel tselmeg uhaantai huuhed bna ah ni aawtai ni hutag zalgaa hunii huuhed ta naraar baharhaj bayrlaj yawdagdaa
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 19:36
Ийм хөөрхөн охиныг яагаад болзоонд урихгүй байгаа юм. Цавуу үнэртдэг болчих вий. Одоо хэд хүрч байнаа наад онгоноо цоолуулах гэж ёстой баларсан завхарсан юм болно шүү. Фитнист явахаар наад үтрээ чинь улам чангарна одоо яанаа миний санаа их зовоод байна. Болохгүй бол найз нь сайхан туслаад өгий харин аав чинь уурлаад намайг бяц шидэх вий. Ээ гөөлгий эвий эвий яаж цоолуулнааа
Зочин [127.0.0.xxx] 2020-03-08 04:14
Шар хадны өвчтөн
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 21:29
Балиар муу орк!
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 19:09
Saihan busgui bn taaraldsan bol taniltsah blee
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 18:45
Энэ охидууд нь багадаа их хөөрхөн ааштай даруухан хүүхдүүд байсан.
Saixan zaluu [127.0.0.xxx] 2020-03-07 18:25
Daichin shurguu beltgel xiideg oxin nna lee. sanchir geed saixan zaluu bna lee baagii avragiin xvv.
О [127.0.0.xxx] 2020-03-07 18:25
Заваан юм бэ хөлсний хиртэйүнэр
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 18:22
Түрүү авгайн хүү бий
зочин [127.0.0.xxx] 2020-03-07 18:06
Сайхан охин байнаа ажил амьдралд нь сайн сайханыг хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 17:19
Яасан ч сайхан охин бэ? Амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье!
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 16:50
Эмэгтэйлэг спорт сонирхсон бол гэж бодогдоно. Дур эзнээ голохгүй.
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 16:43
Уучихсан дараа үнэрлэх ч сайхан шүү. Хар тамхинд л донтох эхлэл л бсан юм уу даа
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 16:50
Эрдэм боловсролд цагаа зарахгүй дээ,аав нь боловсрол тоодоггүй байлгүй дээ ,ёс суртахуун хүмүүжилд нь хэр бол доо
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 16:18
Одооноос өөр юм үнэрлэ. Дандаа аав аав гээд байвал яаж борлогдох вэ. Эмэгтэй хүн амьдралаа бодолгүй горьгүй. Бат-Эрдэнэ аваргад хүндлэх сэтгэл төрөхөө байсан. Гэвч хэн маань ялгаа юу байхав гэж бодоод л зөвлөж байна. Бүсгүй амитан гэлтгүй аль ч хүн одоо цагт багагүй зовж байж хорвоог туулна шүү.
зурхайч Тэрбиш [127.0.0.xxx] 2020-03-07 15:47
1986оны бар ,1988оны луу жилүүд эмэгтэй хүнд хатуу жил учраас олонхи нь ганц бие эсвэл хүүхэдгүй байдаг. нөхөр сонговол нас чаЦуу ижил ЖИЛТЭЙ хүн сонгоорой ДҮҮ ӨӨРӨӨ ХИЧЭЭХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ШҮҮ
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 16:41
Za bitgii ergvvteed Bai l daa. Bitgii hvn munhruulaaf Bai.
zochin [127.0.0.xxx] 2020-03-07 15:37
kkk hoshin shogin medremjtei huurhun ohin bnaa yamar ch goy bietein
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 15:32
долдойнууд долигноол бхийн миний бодлоор бол сайхан охин харагдахгүй л бна тамирчны хувьд бие бялдар дажгүй харагдажийн царай бол ........
zochin [127.0.0.xxx] 2020-03-07 14:26
Setguulch yamar medremjguu ym be huuhdes ni aaviinh ni nuuts huuhed gj asuuj ch bh shig shn ohin bn sn shniig husiy
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 14:23
Mundag humuus dee ih saihan tusgai buyn zayand tursun mundag ger buld sain saihniig l husie
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 12:50
аваргын охидуудаас мундаг бөх гарах байх оо. цаг нь болхоор бүх юм болдгоороо л болно. улс төрчийнх нь хувьд мэдэхгүй юм даа, бөхийн хувьд бол зууны босоо аварга шүү, сайхан Монгол эр хүн, эгэлгүй гайхамшигтай бөх юм даа
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 12:29
Манай Бурмаа их энгийн ямарч үед нэг л зангаараа байдаг юм олон долоон маяг байхгүй дайчин хөдөлмөрч гээд олон зан чанарууд байдаг шүү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 12:19
Сайхан монгол уужуу ухаалаг гэр бүлд өссөн азтай мундаг охин байна аа.Гэгээлэг сайхан гэр өүл үр хүүхдийнхээ үзэл бодлыг хүнтэтгэн сонсдог. Энэ хүмүүс үү.Аваргад хүү ч төрүүлж өгнө үү охин ч төрүүлж өгнө үү.Аваргад хүү ч бна уу охин ч бна уу хэнд хамаа бна аа.Амьдрал алдаатай оноотой.Өөрөө тунгаах толгой хүн бүрт байдгийг үргэлж мартаж илүү үг хэлж бна
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 11:47
амжилт хүсье аваргад маань сайн хүү мундаг зээ хүү тѳрүүлж ѳгѳѳрэй
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 11:17
Оюутан байхдаа сайн сурлагатай, хөөрхөн ааштай, 90 гаруй кг жинтэй бондгор охин байсан. Нэг хэсэг бүжиглээд байсан, дараа нь спортоор хичээллээд үнэхээр төрөл арилжсан гоо бүсгүй болжээ. Монгол залуус минь нүдээ нээ, ийм сайхан гэр бүлийн хүмүүжилтэй, ухаалаг монголжингоог уралдаж аваад суугаарай
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 11:05
Ямар гоё охин бэ. Амжилт
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 11:01
,бат эрдэнэ аварга чинь нууц хүүтэй гэж сонсогдож бсандаа
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 18:34
Байхгүй байхаа том болороо бөлдөгчихсөн байдгийм жоохон гадуур гүйвэл базалтаа чангалаад нам шдээ
abaazan [127.0.0.xxx] 2020-03-07 10:19
mundag shuu oshoo amjilt husey
Zochin [127.0.0.xxx] 2020-03-07 10:15
Saihan ohin bn saihan aawiinha ih udamiig zalguulj bumburtsugt duursagdah saihan buh hvv turvvlehin ih eruul urgie
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 10:15
Aaw chin chamaig Songuulid soigood bgam bishuu kkkk
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 15:34
битгий л нэр дэвшиж үзээрэй урдах 76 мангуугуудын үр удам дэвшинэ гэхээс ард түмэн айж бга шүү их хурлын танхим хааны суудал биш шүү та минь эээ
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 22:06
харахгүй юу одоо болтол тэр хуучин хаяган дээрээ байгаа гэж, паразитууд хурган сонгуульд үзэх гэж байхгүй юу.

Бидэнтэй нэгдээрэй