
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонх суудал авсан Монгол Ардын намаас Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өчигдөр өргөн мэдүүлсэн.
Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох саналыг УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ.
У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д хүргүүлэв | ||
Үзсэн: 1076 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.