Шууд Chart

Зуны лигийг “Эрдэнэт залгамж” тэргүүлж, “Баянгол-ИТХ”, “Налайх-Бизон” баг удаалж байна

2020-08-13 09:56:34

“Чухаг спорт” төвөөс санаачлан зохион байгуулж буй сагсан бөмбөгийн "Чухаг" зуны лигийн баруун болон зүүн бүсийн хүснэгтийг уншигч танаа хүргэе.

Уг лиг нээлттэй зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Гоё” дээд лиг, 21 аймгийн үндэсний дээд лигийн тамирчид холбоо хамаарахгүйгээр чөлөөтэй оролцож буйгаараа онцлогтой юм.

Зүүн бүсийг “Гоё” дээд лигийн “Улирлын үнэ цэнэтэй тоглогч” О.Сэргэлэн болон Т.Мэндбаяр, А.Баярбат, Т.Нандин тэргүүтэй “Эрдэнэт залгамж” баг тэргүүлж байгаа бол үндэсний лигийн дэд хэсгийн хүрэл медалийн эзэд болох Д.Дархантөгс, О.Очирбат, С.Эрдэнэдалай нарыг зэрэг Монголын сагсан бөмбөгийн шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэсэн “Баянгол-ИТХ” болон үндэсний лигийн дэд хэсгийн аваргууд болох “Налайх-Бизон” баг удаалж байна.

Баруун бүсийг залуучуудаас бүрдсэн “SCF” тэргүүлж, тэдний араас “Friends 21” болон “Sonio Team” багын хожил, хожигдол тэнцүү удаалж байна.

Бүс тус бүрээс амжилтаараа эхний дөрөвт бичигдсэн багууд плэй-оффын шатанд шалгарч, цааш учраа таарсан багтайгаа цуврал гурван тоглолт хийх юм.


Зуны лигийг “Эрдэнэт залгамж” тэргүүлж, “Баянгол-ИТХ”, “Налайх-Бизон” баг удаалж байна  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй