Шууд Chart

Аньс эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс

2020-12-26 16:17:54

Аньс нь 5-6 сард цэцэглэж, үр жимс нь 9-10 сард /анхны цаснаар/ боловсорч гүйцдэг жимс юм. Уг жимс нь 8 орчим мм-ийн диаметртэй, гялалзсан улаан өнгийн, сахраар маш баялаг /12 хүртэл хувь/, органик хүчил ихтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс юм.

Хаврын эхэн сард цасанд дарагдсан аньсны навчийг эмчилгээнд өргөн ашиглана. Түүсэн навчаа дулаан, нарны гэрэл үзүүлэхгүй газар хатаана. Аньсны жимсгэнэд төрөл бүрийн амин хүчлүүд, тухайлбал нимбэг, алим, хурган чих, чихэрлэгийн хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил, ликонин, вакинин, идеинхлорид, зеаксантин зэрэг гликозидууд каротин, сахар, глюкоз, фруктоз, С, РР, В1 аминдэмүүд, кали, кальци, марганц төмөр, идээлэх бодис, йод, фосфор, магни зэрэг эрдсүүд агуулагддаг.

Харин навчинд нь төрөл бүрийн бичил элемент, органик хүчлээс гадна С аминдэм их хэмжээтэй байдаг. Аньсны жимсгэнэнд бензойны хүчил бусад жимсгэнээс их байдаг тул ялзарч муудахаас сэргийлэн удаан хадгалахад тохиромжтой байдаг.

Аньсны навчинд халдвар эсэргүүцэх А, С амин дэмүүд ихээр агуулагддаг. Жимсэнд нь сахар ихтэй /12 хүртэл хувь/, органик хүчил /2.3 хувь/ байна. Аньсны навчийг цистит, бөөрний чулуу, үе мөчний ревматизм болон гүйлгэлтэнд хэрэглэнэ. Хэрэглэхдээ 1 стакан буцалж буй усанд 1 цайны халбага хатааж, нунтагласан навч хийж, 30 минут хандлаад цайны халбагаар өдрийн 3-4 удаа ууна. Мөн зүгээр буцалгаад байнга ууж байсан ч сайн.

Аньсны жимсийг эмнэлгийн практикт С амин дэмийн дутмагшлын үед хэрэглэдэг. Жимсийг буцалгаад хөргөсний дараа халуурсан өвчтөнд өгөхөд сайн. Уламжлалт анагаах ухаанд аньсны чанамал, шүүсийг үе мөчний үрэвсэл зэрэг өвчнүүдийн үед хэрэглэхээс гадна ялангуяа шүүс нь сахарын өвчин, цусны даралт ихдэхэд сайн гэж үздэг. Ханиад томууны дэгдэлтийн үеэр ч энэ жимсний шүүс хамгийн сайн эмчилгээ болдог.


Аньс эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс  
Үзсэн: 4302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Мөнхтуул [127.0.0.xxx] 2025-09-28 21:32
баярлалаа би их ям мэдэж авлаа одооноос хэргэлэж байнаа
Мөнхчимэг [127.0.0.xxx] 2024-11-12 17:48
Аньсны тухай их мэдэж авлаа
Зочин [127.0.0.xxx] 2023-03-02 19:36
Гайхалтай байлаа!

Бидэнтэй нэгдээрэй