Шууд Chart

Аихризон буюу дурлалын мод нь тод гэрэлд дуртай...

2021-05-11 11:20:41

Энэхүү цэцэг нь эрт дээр үеэс Аихризон гэхээсээ илүү дурлалын мод хэмээх нэрээрээ  алдаршсан юм. Аихризон нь хурц нарны гэрэлд дургүй бөгөөд түүнийг суккулент ургамал гэх нь ч бий. Аихризоны өнгөн хөрс хатангуут дараагийн усалгааг хийх ёстой байдаг. Мөн хавар ба зуны цагт хоёр долоо хоног тутамд нэг удаа суккулентын ургамалд зориулсан бордоогоор бордох ёстой.    

Дурлалын модны цэцэглэлт удаан үргэлжилдэг. Цэцэглэлтийн үед модны навчсын тэн хагас нь унадаг тул санаа зовох хэрэггүй. Цэцэглэлтийн дараа хатсан цэцгийг авч хаяж, усалгааг ихэсгэнэ. Ингэснээр шинэ навчис гарч ирэх юм.

Аихризон тод гэрэлд дуртай. Баруун болон урд талын цонх тохирдог. Зуны ид үед нарны шууд тусгалыг сарниулж өгснөөр навч түлэгдэхээс сэргийлнэ. Жигд ургасан навчин бүрхүүлтэй болгохын тулд байнга гэрэл рүү эргүүлнэ.

Өнгөн хөрс нь хатангуут дараагийн усалгааг хийнэ. Услахдаа маш бага ус хийнэ. Хөрс хатсаны дараа хэт их уславал үндэс болон ишний ёроол нь илжирдэг. Өвөл услагааг багасгана. Дурлалын мод нь тасалгааны хуурай агаар даахдаа сайн. Хавар зун бүлээн усанд угааж болно. Харин намар болон өвлийн улиралд угааж болохгүй.

Хавар ба зуны цагт 2 долоо хоног тутамд нэг удаа суккулентын ургамалд зориулсан бордоогоор бордоно. Амралтын үе нь намар өвөл байдаг. Өвөл усалгааг багасгаж 8-10 цельсийн температурт байлгавал тохиромжтой.


Аихризон буюу дурлалын мод нь тод гэрэлд дуртай...  
Үзсэн: 1926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй