Шууд Chart

МАН, АН-ын бүлгийн гишүүдийн хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж ажилдаа орлоо

2021-05-11 12:59:32

УИХ дахь Монгол Ардын Намын болон Ардчилсан Намын бүлгүүдийн санал, улс төрийн зөвшилцөлд үндэслэн УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.

Тус ажлын хэсэг Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарласнаас үүдсэн улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажиллах юм.

Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2021.05.11) болж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар саналаа солилцож, ажлын төлөвлөгөө гаргах, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авах нь зүйтэй гэж үзэв.  


МАН, АН-ын бүлгийн гишүүдийн хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж ажилдаа орлоо  
Үзсэн: 2782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй