Шууд Chart

Архангай аймгийн гурван сумын 54.7 мянган га газрыг тусгай хамгаалалтад авна

2021-05-14 20:55:13

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай" УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Тогтоолын төсөлд Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумдын нутаг дахь Далтын нуруу, Шаргачны голын ай савын зарим хэсгийг байгалийн нөөц газарт хамруулах талаар тусгажээ.

Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачны голын дагуу Далтын нуруу орчим ураны орд байдаг тул ашигт малтмал хайх, олборлох, байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын ус бохирдуулах зэрэг сөрөг үр дагавар гарч, нуггийн оршин суугчдын эрх ашгийг хөндөж болзошгүй нөхцөл байдал бий болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.

Байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, эртний түүхийн ул мөрийг хадгалсан энэ газрыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалын түшиц газар болгон хөгжүүлэх зорилготой аж. Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумд нь хүн, малын төвлөрөл ихтэй, 1.000.000 орчим мал нутагладаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын гол түшиц бүс нутаг юм.

Дээрх газрыг улсын байгалийн нөөц газрын сүлжээнд хамруулснаар талбайн хэмжээ 54.766 га орчим талбайгаар нэмэгдэж, тус газарт үйл ажиллагаа явуулж байгаа ашигт малтмалын зөвшөөрлүүд цуцлагдах юм.


Архангай аймгийн гурван сумын 54.7 мянган га газрыг тусгай хамгаалалтад авна  
Үзсэн: 955 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй