Шууд Chart

Залуу насаа хэрхэн удаан хадгалах вэ?

2021-05-16 11:20:34

Хүн генетикийн ёсоор бол 120 наслах боломжтой гэдэг. Гэтэл амьдрал хүмүүс харьцангуй богино насладаг. Хамгийн урт насладаг нь Япончууд. Тэд дунджаар 79 насладаг. Харин хамгийн богино насладаг нь Нигерчүүд бөгөөд дундаж наслалт нь 47 гэнэ. Гэтэл залуу насаа удтал хадгалахад ер бусын их хүч шаардагдахгүй, зөвхөн амьдралын зөв хэмнэл, дадал зуршил чухал гэдгийг олон улсын эмч сэтгэл судлаач, хоол судлаачид тогтоосон байна.

Нэг. Цадталаа бүү хооллож бай. Та өдөрт хоол хүнсэндээ хүний олж авах ёстой 2.500 калориос 1.500-г л авсан байхад хангалттай.

Хоёр. Хоол насанд тохирсон байх ёстой. Жишээ нь 30 настай эмэгтэйчүүд печень, самар байнга идвэл үрчлээ хожуу үүсдэг. 40-өөс дээш насныханд бетакаротин тустай, харин 50-иас дээш насанд кальц нь ясыг, магни нь зүрхний үйл ажиллагааг хэвийн байлгадаг.

Гурав. Ажилгүй хүн таван насаар ахимаг харагддаг тул өөртөө тохирсон ажил хий.

Дөрөв. Амьдралын ханиа ол. Хайр энхрийлэл нь хөгшрөлтийн эсрэг шилдэг арга юм.

Тав. Өөрийн гэсэн үзэл бодолтой бай. Аливааг ухаарч, ойлгож чаддаг хүн гуниг гутралд бага орж, амьдралын урсгалыг дагадаггүй бай.

Зургаа. Үргэлж хөдөлж бай. Өдөрт дунджаар найман минут спортоор хичээллэвэл нас уртасдаг.

Долоо. Өөрийгөө эрүүлжүүл. Эрүүл амьдралын хэв шинж нь өөртөө хорхой хүрэм амттанг амсуулахад ч бас оршдог.

Найм. Уур хилэнгээ барь. Юманд шаналж байгаагаа ил тод хэлж бай. Олон улсын шинжилгээний явцад хорт хавдраар өвчлөгсдийн 64 хувь нь үргэлж дотроо бухимддаг хүмүүс байсан нь тогтоогджээ.


Залуу насаа хэрхэн удаан хадгалах вэ?  
Үзсэн: 1592 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй