Шууд Chart

Москвагийн метро урлагийн гайхамшигт цогцолбор

2021-05-18 10:48:20

Өнөөдөр уншигч та бүхэнд Московский метрополитен буюу Москвагийн алдарт метроны тухай товч мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Анх 1935 онд нээгдэж байсан Москвагийн метроны түүх үнэхээр сонирхол татна.

Саяхан буюу энэ сарын 15-ны өдөр 86 жилийн ойтойгоо золгосон энэхүү түүхэн гэхээс илүүтэйгээр урлагийн гайхамшигт цогцолбор бүхий алдарт байгууламж нь 408.1 км-ийн урттай 14 хос шугамтай, 233 зогсоолтой. Дэлхийн 2 дугаар дайны үед Москвагийн метро нь бөмбөгдөлтөөс хамгаалах найдвартай нуувч болсноос гадна тэнд улс төр, нийгэм, соёл урлагийн арга хэмжээнүүдийг ч зохион байгуулж байсан гэдэг.

Өдгөө тус метрогоор 12 чиглэлд 1.5 минутын давтамжтайгаар цуврах галт тэрэгнүүдийн 96.6 хувь нь яг цагийн хуваарийн дагуу явдаг бөгөөд өдөрт ойролцоогоор 6.5 сая хүн зорчдог тул яг л цагийн механизм шиг хэвийн ажилладаг гэдгээрээ ч алдартай.

Сонирхуулахад анх Москвагийн метрог нээлтээ хийсэн цагаас хойш саяхныг хүртэл зөвхөн эрэгтэйчүүд жолооддог байсан бол харин энэ оноос эхлэн эмэгтэйчүүд нэмэгдэж ажиллах болсон байна. За ингээд алдарт метрог тольдох гэрэл зургийн ертөнцөөр аялцгаая.

 


Москвагийн метро урлагийн гайхамшигт цогцолбор  
Үзсэн: 1237 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй