Шууд Chart

Зургаан жил хэрэм дагаж, зургийг нь авчээ

2021-05-23 17:02:44

Швед-Голландын гэрэл зурагчин Гирт Вегг зэрлэг амьтдын зураг дарах дуртай нэгэн юм. Амьтдын зураг дарах нь зурагчнаас мэргэжлийн ур чадвараар зогсохгүй нөр их тэсвэр тэвчээр шаарддаг.

Гэрэл зурагчин Гирт Вегг зургаан жилийн турш хэрмийг дагаж, түүний амьдралыг гэрэл зургийн хальснаа буулгажээ.

Хэрэм цэцэг, жимсээр наадан тоглож, нэг модноос нөгөө рүү дүүлж, ойн чөлөөндөө эрх дураараа амьдарч буй ховор агшныг энэхүү зурагчны ачаар та бид харж байна.    

Хэрэм нь цэцэгсийн сайхан үнэрт дуртай бөгөөд байгаль түүний "тоглоомын талбай" мэт харагдаж байгаа биз.   


Зургаан жил хэрэм дагаж, зургийг нь авчээ   
Үзсэн: 2434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй