Шууд Chart

АНУ-ын Калифорни мужид гарсан зэвсэгт халдлагын улмаас есөн хүн амиа алджээ

2021-05-28 10:06:11

АНУ-ын Калифорни мужийн Сан-Хосе хотын төмөр замын депод зэвсэгт халдлага гарч, 29-нөөс 63 насны есөн хүн амиа алдсан байна. Эрх баригчид амиа алдсан хүмүүсийн хэн болохыг тогтоогоод байгаа аж.

Халдлагыг үйлдсэн этгээд болох 57 настай Сэм Кэссэди гэгч халдлагын дараагаар амиа хорлосон байна. Сэм Кэссиди тус депод ажиллдага байсан бөгөөд өмнө нь "ажил дээрээ байгаа бүх хүний амийг хорооход бэлэн байна" хэмээн ярьж байсныг гэр бүлийн хүн нь Ассошейтэд пресс агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

Гарсан хэргийн талаар Сан-Хосе хотын дарга Сэм Ликардо ярихдаа, "Манай хотын хувьд аймшигт хэрэг гарсан өдөр боллоо. Тус Депод ажиллаж байсан бүх хүмүүсийн хувьд эмгэнэлт өдөр тохиож байна. Энэ аймшигт эмгэнэлт явдлын уршгаар ойр дотныхоо хүнээ алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлье" гэсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден  халдлагын улмаас амь насаа алдсан хүмүүсийн дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр тус улсын Засгийн газрын байгууллагууд дээрх төрийн далбааг буулгах үүрэг өгсөн байна.

Мөн тэрбээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг конгресст хандан уриалж галт зэвсгийн худалдаанд тавих хяналтыг чангатгах гурван хуулийн төслийг хэлэлцэхийг сенатад хандан шаардахыг төлөвлөж байгаа тухай Цагаан Ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Карин Жан-Пьер мэдэгдлээ.

Энэ чиглэлээр ажлууд хийгдэж байгаагийн дээр америкчуудын олонх нь галт зэвсэгт тавих хяналтыг чангатгахыг дэмжиж байна хэмээн тэрбээр онцолсон. Хэргийн нөхцөл байдлыг  мөрдөн шалгах ажиллагаанд холбооны мөрдөх товчооны ажилтнууд оролцож байгаа бөгөөд энэ нь Америкт сүүлийн хагас жилийн хугацаанд галт зэвсэг ашиглан үйлдсэн 230 дахь халдлага ажээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Калифорни мужид гарсан зэвсэгт халдлагын улмаас есөн хүн амиа алджээ  
Үзсэн: 1485 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй