Шууд Chart

"Spear" хочит Ц.Амарсанаа “One Championship”-д хоёр дахь ялалтаа авлаа

2021-06-14 16:55:02

Монголын шилдэг тулаанчдын нэг "Spear" хочит Ц.Амарсанаа холимог тулааны дэлхийн шилдэг холбоо болох “One Championship”-д гурав дахь тулаанаа хийж өрсөлдөгчөө ялав.

Түүнийх "ONE: FULL BLAST II" тэмцээний гол тулаануудын нэг байсан бөгөөд "Lightweight" жинд Америкийн Билл Вилхелмтэй гурван үеийн турш нийт 15 минут тулалдаж эцэст нь шүүгчдийн саналаар Ц.Амарсанаа “One Championship” холбооны хоёр дахь ялалтаа авлаа.

"MGL-1 Lightweight Championship"-т 5:1 амжилттай байсан Ц.Амарсанаагийн хувьд 2019 оны хоёрдугаар сарын 16-нд “One Championship”-ийн эхний тулаанаа хийж ялсан юм. Харин тухайн оны арваннэгдүгээр сард тоглосон хоёр дахь тулаандаа ялагдсанаас хойш цар тахлын улмаас албан ёсны тулаан хийгээгүй байсан юм.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч Билл Вилхелм 5:0 амжилттай байсан ч “Оne Championship”-д хийсэн эхний тулаандаа ийнхүү ялагдал хүлээлаа.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Spear" хочит Ц.Амарсанаа “One Championship”-д хоёр дахь ялалтаа авлаа   
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй