Шууд Chart

Токиогийн олимпд ирэх төлөөлөгчдийн тоог 41 мянгад хүргэхээр төлөвлөжээ

2021-06-19 13:48:23

Японы нийслэл Токио хотод болох зуны олимп, паралимпын наадмыг зохион байгуулах хороо тэмцээн уралдаанд гадаадаас ирэх төлөөлөгчдийн нийт тоог 41 мянгад хүргэхээр төлөвлөж байна гэж “Kyodo” агентлаг эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ.

Наадмыг зохион байгуулагчид өнгөрсөн сард гадаадын төлөөлөгчдийн тоог 59 мянга хүртэл багасгахаар төлөвлөж байв.

Олимпын наадмыг хойшлуулах шийдвэр гарахаас өмнө Токиог нийт 180 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй гадаадын төлөөлөгч зорин ирнэ гэж тооцоолж байжээ.

Наадмыг зохион байгуулагчид “Шаардлагатай тохиолдолд гадаад орнуудын удирдагчдыг дагалдан явах төлөөлөгчдийн тоог 12-оос 40 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж NHK сувгаар зургаадугаар сарын 4-нд мэдээллэсэн байна.

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн олимп ирэх долоодугаар сарын 23-наас эхлэх бол паралимпыг наймдугаар сарын 24-нөөс эхлүүлэхээр товлоод байгаа юм.

Наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд гаргасан билээ. 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Токиогийн олимпд ирэх төлөөлөгчдийн тоог 41 мянгад хүргэхээр төлөвлөжээ  
Үзсэн: 2057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй