Шууд Chart

Олон улсын олимпын өдөр энэ сарын 23-нд болно

2021-06-19 14:35:31

Монголын үндэсний олимпын хорооноос энэ сарын 23-ны өдөр тохиох Олон улсын олимпын өдрийн хүрээнд цуврал цахим үйл ажиллагааг өрнүүлж байна.

Ээлжит арга хэмжээ болох "Олимпын од бидний бахархал" сэдэвт уулзалт-ярилцлага энэ сарын 20-нд 15:00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулагдах аж.

Үүнд "Бээжин-2008" олимпын мөнгөн медальт П.Сэрдамба, "Рио-2016" олимпын хүрэл медальт Д.Отгондалай, "Барселона-1992", "Бээжин-2008" олимпын хүрэл медальт Д.Мөнхбаяр нар оролцож, хүүхэд, залуусын сонирхсон асуултад хариулж, өөрийн амжилт, амьдралын замналаа хуваалцах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олон улсын олимпын өдөр энэ сарын 23-нд болно  
Үзсэн: 1341 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй