Шууд Chart

"Ялагчдын цуваа - 2021" нэг хүний жүжгийн олон улсын уралдаан өнөөдөр эхэлнэ

2021-06-21 16:31:40

"Ялагчдын цуваа - 2021" нэг хүний жүжгийн олон улсын уралдаант фестиваль өнөөдрөөс энэ сарын 24-ний өдрүүдэд цахимаар болно.

Монголын нэг хүний жүжгийн төвөөс зохион байгуулдаг “Ялагчдын цуваа” олон улсын фестивальд Монгол, Орос, Молдав, Израиль, Македони, Польш зургаан орны уран бүтээлчид моно жүжгээр оролцож өрсөлдөх бөгөөд фестивалийн шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын өндөр зэрэглэлийн нэр хүндтэй шүүгчид уригдан ажилладаг нь энэхүү наадмын чанар чансаа, түвшинг тодорхойлдог юм.

Энэ жил дэлхий нийтээр цар тахлын хүнд цаг үед соёл урлагийн бүх үйл ажиллагаа зогссон хэдий ч “Ялагчдын цуваа” орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан цахим хэлбэрээр Монголд орчин цагийн мэргэжлийн театр үүсч хөгжсөний буюу УДЭТ-ын 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байна.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Ялагчдын цуваа - 2021" нэг хүний жүжгийн олон улсын уралдаан өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 1336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй