Шууд Chart

Бөхчүүд, жаяг дэгийн багийнхан долоодугаар сарын 8, 9-нд PCR шинжилгээ өгнө

2021-06-28 13:09:29

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадамд барилдах бөхчүүд, ажиллах жаяг дэгийн багийн гишүүдэд МҮБХ-ноос мэдээлэл хүргүүлжээ.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ жилийн улсын баяр наадам үзэгчгүйгээр Хүй долоон худагт зохион байгуулагдахтай холбоотойгоор дараах чиглэлийг  ирүүллээ. Үүнд:

  1. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бөхийн дэвжээд барилдах бөхчүүдийнхээ нэрс, цээж зургийг 2021 оны 07-р сарын 1-нээс 07-р сарын 03-ны өдрүүдэд МҮБХ-нд албан ёсоор ирүүлнэ. (QR кодтой, пластик мандат олгох тул дэвжээд бөхчүүдийнхээ зургийг заавал ирүүлэх шаардлагатай!)
  2. Одоогоор албан ёсны бөхийн дэвжээгүй (бүртгэл, гэрчилгээ тамгагүй байгаа) зарим аймгийн бөхчүүд болон дэвжээдийн бүртгэлдээ орж амжаагүй улс, аймаг, сумын цолтой бөхчүүд 2021 оны 07-р сарын 04-ний 10 цагаас 07-р сарын 05-ны өдрийн 16 цаг хүртэл цолны үнэмлэх, цээж зурагтай өөрийн биеэр МБӨ-нд ирж бүртгүүлнэ,
  3. Баяр наадмын бөхийн барилдаанд ажиллах жаяг дэгийн багийн гишүүдийн нэрсийг 2021.06.29-нд гаргаж, Наадмын төв комисс, бөхийн салбар хороо батална.
  4. Бөхчүүд, жаяг дэгийн багийнхан 07-р сарын 08, 09-ний өдрүүдэд 08-20 цагт МБӨ-нд Ковидын /PCR/ шинжилгээ өгч, гэнэтийн ослын даатгалд хамрагдан,  мандатаа авна.
  5. Барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн 2021.07.10-ны өглөө 08 цагт Хүй долоон худаг руу Тэнгис кино театрын зогсоолоос нэгдсэн унаанд сууж явна.
  6. Бөхийн барилдаан 2021.07.10-наас 12-ны өдрүүдэд гурав хоног үргэлжлэх бөгөөд 7-р сарын 10-ны өдрийн 11 цагаас нэгийн даваа эхэлж, 16 цагаас хоёрын даваа явагдаж, өвдөг шороодсон бөхчүүдийг нэгдсэн унаагаар хот руу буцаана.
  7. Бөхийн барилдаан нь 2021 оны 06-р сарын 12-нд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн хурлаар батлагдсан Үндсэний бөхийн барилдааны шинэчилсэн дүрмээр явна. (Маргаантай барилдаанд камерын шүүлт ашиглана. Хаялцах барьц сонгохгүй гэх мэт) Харин Баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт наадмаас өмнө УИХ-аар батлагдаж амжихгүй болсон байна.
  8. Бөхийн дэвжээд 2021 оны 07-р сарын 08, 09-ний өдрүүдэд барилдааны талбайгаас нэг км зайтай байрлах хамгаалалтын бүсэд бөхчүүдийнхээ (11, 12-нд барилдах) амрах гэр, майхныг барина.
  9. Бөхийн дэвжээд барилдаан болох талбайд өөрийн гэрээ барьж, даваа хооронд бөхчүүдээ амраана.
  10. Бөхийн барилдааны гурвын даваа 07.11-ний өдрийн 09 цаг, дөрвийн даваа 13 цаг, тавын даваа 16 цагаас тус тус явагдана.
  11. Бөхийн барилдааны зургаагийн даваа 07.12-ны 10 цаг, долоогийн даваа 13 цаг, наймын даваа 15 цаг, есийн даваа 16 цаг, арвын даваа 17 цагаас тус тус болно.
  12. Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах бөхчүүд болон жаяг дэгийн багийн гишүүд “Ковид-19” цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин мөрдөнө.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Бөхчүүд, жаяг дэгийн багийнхан долоодугаар сарын 8, 9-нд PCR шинжилгээ өгнө  
Үзсэн: 3343 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй