Шууд Chart

Чехид хар шуурганы уршгаар 5 хүн амиа алджээ

2021-06-28 17:16:28

Чехийн  зүүн  өмнөд  нутгаар  хүчтэй  хар шуурга  дайран өнгөрсний уршгаар 5  хүн  амь  насаа алдаж, олон арван  хүн гэмтэж  бэртсэн  байна. Байгалийн  энэ гамшгаас болж  байшин барилгууд, ногоон байгууламжууд  ихээр сүйджээ. 

Гамшгийн бүсэд  мянга гаруй гал сөнөөгч,  160  цэрэг,  200 орчим цагдаа  ажиллаж  байгаа аж.  Брецжлав, Годинин  хотуудад  ойролцоогоор  60 гаруй  байшин эвдэрч нурсан  байна.  Валтиц хотын  бараг бүх  байшин,  хөшөө дурсгалууд  сүйджээ.  Годонин  хотод  өндөр настнуудын асрамжийн газрын байр  нурж гэмтсэн учир настнуудыг  нүүлгэн шилжүүлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Чехид хар шуурганы уршгаар 5 хүн амиа алджээ  
Үзсэн: 2299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй