Шууд Chart

МХБХ-ны шүүгчдийн гэр бүл шинэ гишүүдээ угтан авлаа

2021-07-05 12:04:54

Гурван сарын турш МХБХ-ны анхан шатны шүүгчийн сургалтад хамрагдаж онолын болон фитнесс шалгууруудыг амжилттай давсан шүүгчид өнгөрөгч амралтын өдөр “С” ангиллын гэрчилгээгээ гардан авлаа.

Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг давсан найман эрэгтэй, таван эмэгтэй шүүгчийн тангараг өргөх ёслол өнгөрөгч амралтын өдөр боллоо. Уг ёслолын ажиллагаанд МХБХ-ны Шүүгчийн хорооны гишүүн Г.Тэгшжаргал, Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр, АХБХ-ны Футзалын элит шүүгч Р.Жаргалсайхан, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Галбадрах нар оролцож залуу шүүгчиддээ амжилт хүссэн юм.

Хэдийгээр тэмцээн уралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа ч МХБХ-ны шүүгчийн хэлтэс төдийгүй, шүүгч болох хүсэлтэй залуус энэ хугацааг үр ашигтайгаар өнгөрөөж шүүгчдийн тоогоо нэмж чаджээ.

Ташрамд дурдахад сар бүр анхан шатны шүүгчийн сургалт эхэлж байгаа учраас шүүгч болох хүсэлтэй залууст МХБХ-ны үүд хаалга үргэлж нээлттэй байх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МХБХ-ны шүүгчдийн гэр бүл шинэ гишүүдээ угтан авлаа  
Үзсэн: 2064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй