Шууд Chart

Аварга цэцэгсийн ертөнцөөр...

2021-07-06 12:22:55

Нүд баясгаr, өнгө алаглах цэцэгс, ургамлын ертөнцгүйгээр бид хорвоо дэлхийг  төсөөлбөл юутай гунигтай, юутай уйтгартай байхсан бол.

Хүн төрөлхтөн баяр баясал, гуниг харуусал бүхнээ цэцэгсээр билэгдэж, төлөөлүүлж илэрхийлдэг. Гэвч үзэсгэлэнт бүгүйд бэлэглэх гал улаан сарнай, эмгэнэл харуулсаа илэрхийлэх шар, цагаан сарнай гэх мэт үзэмж төгөлдөр цэгцэгсээс гадна танин мэдэхүйн хязгааргүйн ертөнцөд сүр хүч, нууцлаг бүхнийг агуулсан том том ургамал, цэцэгс ч бас энэ хорвоод оршин буй.

Энэ удаад бүгдээрээ дэлхийн хамгийн аварга ургамлын ертөнцөөр аялцгаая...


МАНГАСТАЙ ЗҮЙРЛЭГДСЭН "RAFFLESIA ARNOLDII"

Бүх цэцгүүдийн дотроос хамгийн том нь Rafflesia arnoldi буюу мангас цэцэг. Энэ нь Малайз, Индонезийн ширэнгэн ойд тааралдах бөгөөд түүнээс муудсан махны тааламжгүй үнэр үнэртдэг байна.

Анх энэ цэцгийг Индонезийн Суматра мужийн Аган хотод байрлах Маннингхуогийн байгаль хамгаалалтын бүсээс олсон байдаг. Цэцгийн диаметр 110 см орчим. Аварга том Rafflesia arnoldi нь асар том дэлбээн дээр цагаан цэврүү шиг толботой улаан өнгөтэй.

Уг цэцгийг XIX зууны эхэн үед Британийн колоничлогч сэр Стамфорд Рафлес гэгч хүн анх Индонезиос олж илрүүлсэн тул түүний нэрээр Рафлесиа гэж нэрлэжээ.


АВАРГА ТОМ "AMORPHOPHALLUS TITANUM"

Индонезийн халуун чийглэг ойд ургадаг энэхүү цэцгийг 1878 онд Италийн ургамал судлаач Одоардо Бекари анх олж нээжээ. Amorphophallus titanium-ийн дундаж хэмжээ 2 метр өндөр, 75 кг орчим жинтэй, дэлхийн хамгийн том цэцэг юм.

Хамгийн хүнд нь 91 кг хүрсэн тохиолдол ч бий аж. Нью-Йоркийн Ургамал судлалын хүрээлэнд 1939 онд анх удаа цэцэглэсэн гэж тэмдэглэжээ. Навчны урт 3 метр хүрэх ба 4 метр өргөн тархаж ургадаг энэхүү булцуут ургамал 40 жилд ганцхан удаа цэцэглэдэг байна. Цэцэг нь ердөө гуравхан өдөр болоод л гундаж унадаг.


ТАЛИПОТ ДАЛ МОД БУЮУ CORYPHA UMBRACULIFERA

Талипот далдуу нь 25 метр хүртэл өндөртэй, нэг метр голчтой, салаалсан баг цэцэгтэй хамгийн том цэцэглэдэг ургамал юм. Түүний салаалсан цэцэгс нь  6-8 метрийн өндөрт ургадаг. 

Талипот далдуу модны их бие дээр сэвсгэр, алтан, сэнс хэлбэртэй навч шиг харагддаг. Зуун жилд нэг удаа цэцэглэдэг гэх энэхүү гоёмсог дал мод нь Энэтхэг, Шри Ланкаас гаралтай бөгөөд Зүүн Өмнөд Ази, Хятад, Андаманы арлуудад ч тааралдана.


Аварга цэцэгсийн ертөнцөөр...  
Үзсэн: 2176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй