Шууд Chart

Ирэх наймдугаар сард коронавирусний тархалт багасвал зарим аймгийн наадмыг хийнэ гэв

2021-07-09 09:36:25

Сүхбаатарын талбай дээр өчигдөр уяачид, бөхчүүд, харваачид “Монгол наадам тасрах ёсгүй” уриатайгаар тайван жагсаал өрнүүлсэн юм.

Мөн Монголын морин спорт уяачдын холбооны төлөөллүүдийг Нийслэлийн Засаг даргын орлогч, инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нар хүлээн авч уулзжээ.

Уг уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр "Удирдлагын багийн зүгээс Монголын морин спорт уяачдын тавьсан шаардлагыг авч хэлэлцээд наймдугаар сар гарсны дараагаар аймгуудад коронавирусний халдвар буурсан тохиолдолд тухайн үед нь шийдвэр гаргаж зарим аймагт бүсийн уралдаануудыг зохион байгуулах ажлыг шийдвэрлэнэ. Удирдлагын баг гэдэгт нь Засгийн газрын гишүүд болон нийслэлийн удирдлагууд багтаж байгаа” гэжээ.

Ийнхүү энэ баяр наадмын өдрүүдэд наадам болохгүй ч, халдварын тохиолдол наймдугаар сард буурсан тохиолдолд зарим аймагт бүсийн уралдааныг зохион байгуулах магадлал өндөр байгаа аж. Гэхдээ дахин сануулахад, уг шийдвэрийг Засгийн газар тухай бүрт нь хуралдаж шийдвэрлэх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ирэх наймдугаар сард коронавирусний тархалт багасвал зарим аймгийн наадмыг хийнэ гэв  
Үзсэн: 1439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй