Шууд Chart

Б.Урантунгалаг чансаа тогтоох тэмцээнд 58 дугаар байрт жагслаа

2021-07-23 11:47:28

“Токио-2020” олимпын наадмын байт харвааны эмэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох тэмцээн өндөрлөлөө. Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Урантунгалагийн хувьд 614 оноотой 58-р байранд жагслаа. Тэрбээр энэ сарын 27-нд хасагдах шатны тэмцээнээ эхлүүлнэ.

Өнөөдрийн эмэгтэйчүүдийн чансаа тогтоох тэмцээнд Өмнөд Солонгосын гурван тамирчин болох Ан Сан, Жан Мин Хи, Кан Ча Ён нар тэргүүллээ.

12.00 цагаас Монголын эрэгтэй харваач Б.Отгонболд болон Монголын байт харвааны холимог баг өрсөлдөнө.

"Токио-2020" олимпын наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл өнөөдөр 08.00 цагт эхэлсэн бөгөөд Монголын байт харвааны тамирчид болох Б.Урантунгалаг, Б.Отгонболд нар цэц мэргэнээ сорьж байна.

Ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох тэмцээнд Монголын тамирчин Б.Урантунгалаг 362 оноотой 54 дүгээр байранд жагсч байна. Тэргүүн байранд Өмнөд Солонгосын 20 настай Ан Сан 401 оноотой боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Урантунгалаг чансаа тогтоох тэмцээнд 58 дугаар байрт жагслаа  
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй