Шууд Chart

15 минутын дүрмийг хүчингүй болгоно

2021-07-23 15:22:43

Олимпын наадмын үеэр коронавирусний халдвараас сэргийлэхийн тулд хатуу чанга дүрэм журам мөрдүүлж буй. Үүний нэг нь 15 минутын дүрэм. Тамирчид, төлөөлөгчид зайлшгүй шаардлагаар зочид буудлаасаа гарах бол 15 минут л явах ёстой гэсэн утгатай. Гэхдээ тамирчид энэ хугацаанд дэлгүүрээс хоол хүнсээ цуглуулах эсвэл эмийн сангаас эм авахад хэцүү байгаа талаар гомдоллох болсон. Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс 15 минутын дүрмийг цуцлахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

“Хэрэв тухайн байрлаж буй газартаа хооллох боломжгүй бол дэлгүүр орох зэрэг зайлшгүй шаардлага гарна. Ийм тохиолдолд бид тамирчдад боломж олгох ёстой. Гэхдээ заавал 15 минутад багтаа гэж шаардахгүй. Одоо 15 минутын дүрэм байхгүй болно. Гэхдээ нэг минут ч гэсэн гадагш гарах бол үүдний жижиүүртээ нэр, өрөөний дугаараа тэмдэглүүлэх ёстой” хэмээн Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Маса Такая хэлэв.

Хэдийгээр 15 минутын дүрэм хүчингүй болсон ч тамирчдыг зочид буудлаасаа хол явахгүй байхыг анхааруулжээ.

“Ковид-19” өвчлөлийн улмаас Япон Улс онц байдал тогтоогоод байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор Токио хотод халдварын 979 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь нэгдүгээр сарын 15-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

15 минутын дүрмийг хүчингүй болгоно  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй