Шууд Chart

Э.Даваахүү финалд шалгарахад ганцхан оноо дутлаа

2021-07-24 15:40:53

Буудлагын 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан шат явагдлаа. Энэ төрөлд 36 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү 577 оноо авч, 12-р байрт шалгарав. Тэрбээр эхний 30 сумандаа 94, 95, 95 оноо авч тааруухан буудсан ч сүүлийн 30 сумандаа 97, 98, 98 оноо авсан юм.

Энэ төрөлд Энэтхэгийн Ч.Саураб (586), БНХАУ-ын Жан Боуэн (586), Германы К.Реитц (584), Украины П.Коростилов (581), Ираны Ж.Фороу (580), БНСУ-ын М.Ким (579), БНХАУ-ын Пан Вэй (578), Сербийн Д.Микеч (578) нар финалд шалгарав.

Анхны олимпдоо онч сорьж буй залуу тамирчин Э.Даваахүүгийн хувьд эхний хэдэн буудлагаа сайн хийсэн бол финалд шалгарах бүрэн боломжтой байсан ч ийнхүү нэг оноо дутан урьдчилсан шатнаас хасагдсан нь харамсалтай.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Даваахүү финалд шалгарахад ганцхан оноо дутлаа  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй