Шууд Chart

Ираны мэргэн бууч алтан медаль хүртсэнээс гадна олимпын наадмын рекордыг шинэчлэлээ

2021-07-24 16:07:10

 

Исламын бүгд найрамдах Иран Улсын мэргэн бууч Жавад Форуги 10 метрийн хийн гар бууны төрөлд алтан медаль хүртлээ. Тэрбээр шигшээ буудалтад 244.8 оноотойгоор түрүүлж, олимпын наадмын шигшээ буудлагын рекордыг шинэчлэн тогтоов. Мөнгөн медалийг Сербийн бууч Дамир Микеч 237.9 оноотойгоор, хүрэл медалийг БНХАУ-ын мэргэн бууч Панг Вей 217.6 оноотойгоор хүртсэн юм.

Жавад Фуруги нь өдгөө 41 настай, Азийн буудлагын аварга шалгаруулах тэмцээнд энэ төрөлдөө хошой хүрэл медаль хүртэж байсан юм.

Энэ жил болсон буудлагын ДАШТ-нд хүчтэй өрсөлдсөн ч медаль хүртэж чадаагүй билээ. Ийнхүү олимпын наадамд түрүүлснээр Ираны спортын түүхэнд хамгийн хөгшиндөө олимпын алтан медаль хүртсэн тамирчин болж түүхэнд үлдэж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ираны мэргэн бууч алтан медаль хүртсэнээс гадна олимпын наадмын рекордыг шинэчлэлээ  
Үзсэн: 1357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй