Шууд Chart

Сагсчид дэлхийн аваргуудад ганц оноогоор дийлдэв

2021-07-24 17:24:01

Олимпын наадамд анх удаа оролцож буй манай улсын 3Х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эхний тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн багтай хийж, 14:15 ганцхан оноогоор харамсалтай хожигдлоо.

Манай улсын охид тоглолтын төгсгөлд 7:12-оор хожигдож явсан ч тооны харьцааг ганцхан бөмбөгний зөрүүтэй болгож чадсан. Хэрэв цаг дуусах мөчтэй зэрэгцэн Солонгын шидсэн алсын зайн бөмбөг оновчтой болсон бол хүчирхэг Италийн багийг буулган авах ч боломжтой байлаа.

Өнөөдөр орой Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг хоёр дахь тоглолтоо АНУ-ын багтай хийх юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сагсчид дэлхийн аваргуудад ганц оноогоор дийлдэв  
Үзсэн: 2615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй