Шууд Chart

Монголын ширээний теннисний спортын шинэ түүхийн хуудас эхэллээ

2021-07-24 17:30:30

“Токио-2020” олимпын тоглолтын Монголын багийн анхны хожлыг манай багийн хамгийн залуу тамирчин 18 настай Б.Болор-Эрдэнэ ширээний теннисний төрөлд Тунис Улсын тамирчин Гарси Фадваг 4:1 ялж, Токиогийн олимпын Монголын шигшээ багийн анхны ялалтыг авсан юм.

Тэрбээр дараагийн тоглолтоо Чилийн Вега Паулинагийн эсрэг өнөө орой хийнэ. Б.Болор-Эрдэний энэхүү хожил нь ширээний теннисний спортоор анх удаа олимпын тоглолтод орж буй тамирчдын анхны хожлоос гадна спорт тоглоомын төрлөөр авч буй бүх цаг үеийн олимпын тоглолтын Монгол Улсын анхны ялалт гэдгээрээ тод тэмдэглэгдэн үлдэх нь ээ.

Ширээний теннисний төрөл нь "Сөүл-1988" наадмаас эхлэн ес дэх удаагаа олимпын албан ёсны хөтөлбөрт багтсан.

Монголоос энэ удаагийн олимпод анх удаа эрэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Э.Лхагвасүрэн, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ нар эрх аван оролцож байна.

ОУХМ Э.Лхагвасүрэнгийн хувьд эхний тоглолтдоо АНУ-ын тамирчинд 4-1 харьцаагаар хожигдсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын ширээний теннисний спортын шинэ түүхийн хуудас эхэллээ  
Үзсэн: 3814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй