Шууд Chart

Ц.Цогтбаатар хагас шигшээд шалгарлаа

2021-07-26 14:52:10

Токиогийн олимпийн жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаан болж байна.

Эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж иппон цэвэр ялсан. Дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрикийг мөн цэвэр ялсан.

Ингээд хэсгийн аваргын төлөө энэ жилийн Европын аварга Косовогийн Гжаковатай хэсгийн аваргын төлөө барилдлаа. Гжакова өмнөх тойрогт Шведийн Томми Масиасыг ялсан.

Цогтоо Гжаоватай өмнө нь гурван удаа таарч барилдахдаа хоёрт нь давж байсан юм.

Хамгийн сүүлд энэ жилийн Тбилисийн Их дуулгад таарч, Цогтоо ялж байв.

Ц.Цогтбаатар нэмэлт цагт шийдсэн үүрэх мэх хийж ялснаар хагас шигшээд шалгарлаа.

Өрсөлдөгч нь олимп, дэлхийн аварга Японы жүдоч Оно болоод байна. Ц.Цогтбаатарын хувьд Японы домогт аваргатай анх удаа таарч буй нь энэ юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Цогтбаатар хагас шигшээд шалгарлаа  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй