Шууд Chart

Сагсчид эцсийн мөчид Францад хожигдлоо

2021-07-26 17:14:24

3х3 сагсны охидын баг маань Европ тивийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Францын эсрэг ээлжит тоглолтоо хийлээ. Францчууд өчигдөр энэ тэмцээнд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай Америкийг хожиж, хүчтэй байгаагаа харуулсан.

Тэгвэл манай охид энэ багийн эсрэг эцсийн мөч хүртэл тэнцүүхэн өрсөлдсөөр 22:18-аар хожигдлоо.

Манай баг холын зайнаас 50 хувьтай довтолж, 10 шидэлтийнхээ тавыг цагаригт хийсэн. Ялангуяа багийн хамгийн залуу гишүүн О.Хулан алсын зайнаас гурав довтолж, бүгдийг нь оруулан нийт долоон оноогоор М.Цэрэнлхамын хамт багаа тэргүүлэв. Түүнчлэн Э.Чимэддолгор дөрвөн оноо авсан юм.

Энэ олимпын наадамд эмэгтэй багийн хийсэн хамгийн сайн тоглолтын нэг нь энэ байлаа. Манай охид маргааш 12:55 цагт энэ олимпын сүүлийн тоглолтоо БНХАУ-ын багтай хийнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сагсчид эцсийн мөчид Францад хожигдлоо  
Үзсэн: 8926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй