Шууд Chart

Монголын гар бууны баг 13 байрт орлоо

2021-07-27 11:52:05

Токио хотын цагаар 09:00-д эхэлсэн 10 метрийн хийн буун гар бууны холимог хос багийн төрөлд манай Ц.Анударь, Э.Даваахүү нар 47 дахь галын шугамаас цэц сорилоо.

Энэ дасгалд багууд 3 сери буудсаны дараа шилдэг найман баг дараагийн шатанд өрсөлдөх дүрэмтэй. Манай хоёр залуу буудагч нэгдүгээр серид 199 (92+99, эхнийх нь Анударийн хоёр дахь нь Даваахүүгийн оноо) оноо, хоёрдугаар серид 193 (95+98), гуравдугаар серид 186 (90+96) оноо авч, нийт 571 оноогоор 13 байрт бичигдлээ.

Энэтхэг 582, ОХУ 581, БНХАУ 581, Украин 580, Серби 577, Австрали 576, БНХАУ-2 баг 576, Энэтхэг-2 баг 575 оноогоор финалдлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын гар бууны баг 13 байрт орлоо  
Үзсэн: 2150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй