Шууд Chart

Монголын бөх Саид Моллай олимпын мөнгөн медальтан боллоо

2021-07-27 18:17:12

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн 81 кг-д хүч үзэж буй 2018 оны дэлхийн аварга, 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт Монголын бөх Саид Моллай Японы тамирчин Т.Нагасед ялагдаж олимпын мөнгөн медаль хүртлээ.

Тэдний барилдаан эхний үед хэн хэнээсээ оноо салгаж амжихгүй байсаар цаг сунгасан үед манай улсын гишгэдэл алдсанаар вазари үнэлгээ алдав.

Ингэснээр манай жүдочид одоогоор нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна.

Сонирхуулахад, Саид Моллай эхний ялалтаа Казахстаны залуу жүдоч, тивийн аваргын алт, мөнгөн медальт Дидар Хамзадыг, шөвгийн наймд Азербайжаны залуу жүдоч Мурад Фатиевийг, шөвгийн дөрөвт Гүржийн залуу бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тато Григалашвилиг, мөнгөн медалийн төлөө Гүрж гаралтай Австрийн бөх Шамил Борчашвилиг ялсан билээ.

Нэмж хэлэхэд, Японы эрэгтэй жүдочид доод дөрвөн жинд бүгдэд нь түрүүлж, нутгийн дэвжээн дээрээ одтой наадаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын бөх Саид Моллай олимпын мөнгөн медальтан боллоо  
Үзсэн: 1195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй