Шууд Chart

“Олимпын гараа” тэмцээнээс амжилтаа эхлүүлсэн тэр энэ удаагийн олимпоос ч медаль хүртэх боломжтой

2021-07-28 10:06:41

“Токио-2020” олтипын наадмын жүдо бөхийн 90 кг-ын жинд Үндэсний шигшээ баг болон Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны тамирчин Гантулгын Алтанбагана өнөөдөр барилдана.

Энэ дашрамд түүний талаарх мэдээлэлийг уншигч танаа хүргэе.

Дэслэгч Г.Алтанбагана нь 1995 оны зургаадугаар сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 4. Аав, ээж, эгчийн хамт амьдардаг. 2002-2012 онд Нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2013-2016 онд МУБИС-ийг Биеийн тамирын дасгалжуулагч мэргэжлээр баклавр зэрэгтэй төгссөн.
Жүдо бөхийн спортоор 2006 оноос хичээллэж эхэлсэн.
Г.Алтанбаганы самбо, жүдо, жюү-жицү бөхийн спортоор гаргасан амжилтууд:
2010 онд
- Жүдо бөхийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль
- Спортын дэд мастер цол
2011 онд
- Спортын мастер цол
- Жүдо бөхийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
2012 онд
- Жүдо бөхийн Монгол туургатны аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль
- “Temuujin cup”- залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Жүдо бөхийн ‘Taipei open’-олон улсын тэмцээнээс хүрэл медаль медаль
- Жүдо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Самбо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Жүдо бөхийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
2013 онд
- Жүдо бөхийн ‘Borjin cup’- залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
- Самбо бөхийн залуучуудын азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль
- Кураш бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Жүдо бөхийн “Насанд хүрэгчдийн Багийн Улсын аварга” шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
- Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль
- Жюү-Жицү бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
- Жюү-Жицү бөхийн насанд хүрэгчдийн NO-Gi төрөлд улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
- Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт 7 байр
- Жүдо бөхийн ‘Borjin cup’ залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Жүдо бөхийн ‘Shonhor cup’ оюутны аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
2014 онд
- Самбо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Жүдо бөхийн ‘Borjin cup’ залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Жүдо бөхийн “Asian open Taipei” олон улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль
- Qindao Grand Prix олон улсын тэмцээнээс хүрэл медаль
- Жүдо бөхийн ‘Hong kong international Judo Tournament’- олон улсын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Жудо бөхийн Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль
- Монгол улсын боловсролын их сургуулийн жудо бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Жүдо бөхийн насанд хүрэгчдийн багийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Жүдо бөхийн оюутаны улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
- Жюү-Жицү бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
2015 онд
- Жүдо бөхийн ‘Undes cup’ оюутны аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
- Олон улсын хэмжээний мастер цолоор шагнагдсан
2016 онд
- Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль
- Жудо бөхийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Жүдо бөхийн насанд хүрэгчдийн багийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль
- Жюү-Жицү бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Chinggis Khan Judo Grand Prix тэмцээнээс мөнгөн медаль
- Швейцарь улсын Цюрих хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Цэргийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, багийн хүрэл медаль
- ‘Qindao Grand Prix’ олон улсын тэмцээнээс мөнгөн медаль
2017 онд
- Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, багийн хүрэл медаль
- Жюү-Жицү бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Хөх хотын гран при тэмцээнээс хүрэл медаль
- Жүдо бөхийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Турк улсын Анталия хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн Гран При тэмцээнээс алтан медаль
- Унгар улсын Будапешт хотноо зохиогдсон жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагналт 7-р байранд шалгарсан.
- Цэргийн Зүүн Азийн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль, багийн мөнгөн медаль
2018 онд
- Герман улсын Дюссельдорф хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн Их Дуулга тэмцээнээс хүрэл медаль
- ОХУ-ын улсын Екатеринбург хотноо зохион байгуулагдсан жүдо бөхийн Их Дуулга тэмцээнээс хүрэл медаль
- Насанд хүрэгчдийн 2018 оны жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль
- Хөх хотын Гран при тэмцээнээс мөнгөн медаль
- Индонез улсын Жакарта хотноо зохиогдсон Азийн тоглолтоос мөнгөн медаль тус тус хүртсэн.

Түүнийг аав нь Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарт “даатгасан” гэдэг. Мөн Д.Энхбаатар, Т.Энхцэцэг нарын зэрэг багш нь жүдо бөхийн “А” үсгийг заасан байна.

Г.Алтанбаганы амжилтын эхлэл 2007 оноос улбаатай. Тэр жил “Олимпын гараа” тэмцээнд 46 кг-д барилдаж, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Харин олон улсаас авсан анхны медаль нь 2010 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн. Тус тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод болж байсан бөгөөд 55 кг-д хүч үзэж, мөн хүрэл медаль зүүв.

УАШТ-ээс өсвөр үедээ гурван алт, залуучуудын ангилалд дөрвөн түрүү, нэг дэд байр, насанд хүрэгчдээс хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн юм.

Мөн үндэсний бөхөөр барилддаг ирээдүйтэй тамирчин маань “Олимпын гараа” тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан шигшээ энэ олимпоос ч медаль зүүх байх хэмээн элэг нэгт түмэн нь хүлээж сууна. Амжилт хүсье залуу минь.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Олимпын гараа” тэмцээнээс амжилтаа эхлүүлсэн тэр энэ удаагийн олимпоос ч медаль хүртэх боломжтой   
Үзсэн: 3703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй