Шууд Chart

Улаанбаатар клуб улирлыг цомтой эхлүүллээ

2021-07-29 09:27:55

МХБХ-ны 2021 оны улирлыг нээж “Атлетик 220”, “Улаанбаатар” клубүүд “Супер цом”-ын төлөө тоглоход “Улаанбаатар” нэмэлт цагт 0:2-оор хожлоо.

Хоёр багийн тоглолтын үндсэн цаг 0:0-ээр өндөрлөж нэмэлт цаг сунгахад “Улаанбаатар” клуб болон үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч Б.Балжинням 97’ дахь минутад гоолыг салхийг хагалсан юм.

Удаах гоолыг “Атлетик 220” клубээс “Улаанбаатар”-т шилжсэн хамгаалагч Д.Төрбат 101’ минутад гоол оруулж шинэ багтаа өөрийгөө харуулахын зэрэгцээ гоолын баяраа тэмдэглэлгүй өнгөрөөж хуучин багийнхандаа хүндэтгэл үзүүллээ.

120 минут үргэлжилсэн ширүүн тэмцлийн эцэст ялалт байгуулсан “Улаанбаатар” клуб анх удаа “Супер цом”-ыг өргөлөө. Өдгөө 10 жилийн ойгоо тэмдэглэж буй нийслэлийн клубт МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал цомыг нь гардуулан өгөв.

Тийнхүү үзэгч хөгжөөн дэмжигчид, тоглогч, дасгалжуулагчид, ивээн тэтгэгч, хөл бөмбөгийн зүтгэлтнүүдийн хүсэн хүлээсэн шинэ улирал эхэллээ. 8-р сарын 1-нд “Hisense” үндэсний дээд лигийн тоглолтуудаар эргэн уулзацгаая.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улаанбаатар клуб улирлыг цомтой эхлүүллээ  
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй