Шууд Chart

Гавьяат тамирчин Л.Отгонбаатар Эстонийн тамирчинг яллаа

2021-07-29 10:45:57

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Л.Отгонбаатар эхний тойрогтоо Эстонийн тамирчин Григори Минаскинийг вазари үнэлгээгээр яллаа.

Хоёр бөх нэг нэг торгуультай нэмэлт цагт орж, улмаар нэмэлт цагт өмсөх мэхээр ялсан юм. Л.Отгонбаатарын хувьд сугалаа хатуухан таарсан. Дараагийн тойрогт Израилийн Петер Пальчиктай барилдана. Түүнийг ялахад Японы Аарон Вольфтой хэсгийн аваргын төлөө таарах магадлалтай.

Л.Отгонбаатар нь Риогийн олимпод тавдугаар байр эзэлж байсан туршлагатай билээ.

Тэрбээр Архангай аймгийн Батцэнгэл суманд 1993 оны нэгдүгээр сарын 20-нд төрсөн. Биеийн өндөр 182 см. Амжилт нь гэвэл 2015 оны Астанагийн ДАШТ-ээс багийн төрөлд хүрэл, “Баку-2018”-аас ганцаарчилсан төрөлд мөн хүрэл медаль хүртэж байсан. Мөн “Иньчонь-2014” Азийн наадмаас -90 кг-д, “Жакарта-2018”-аас -100 кг-д хүрэл медаль хүртэж байсан билээ.

Үндэсний бөхийн цэргийн арслан цолтой.

Сонирхуулахад, тэрбээр Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн (чөлөөт бөх) гэр бүлийн хүн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Л.Отгонбаатар Эстонийн тамирчинг яллаа  
Үзсэн: 1093 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй