Шууд Chart

Дэлхийн рекорд эвдэж чадаагүйгээ шорттой холбон тайлбарлав

2021-07-29 13:35:27

Усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 200 метрийн эрвээхэй сэлэлтэд Унгарын Криштоф Милак олимпын дээд амжилт тогтоон түрүүлсэн.

Тэрбээр өөрийн зайг 1:51.25 минутад туулсан бол Японы Томору Хонда (1:53.73), Италийн Федерико Бурдиссо (1:54.45) нар мөнгө, хүрлийн эзэн болсон юм.

Алт авсан Милак дэлхийн дээд амжилт эвдэж чадаагүй шалтгаанаа шорттой холбон тайлбарлажээ. “Намайг усан санд орохоос 10 минутын өмнө шортны минь оёдол задарч урагдчихсан. Энэ үед л би дэлхийн дээд амжилт эвдэх худлаа болсныг ойлгосон” хэмээн тэрбээр өгүүлжээ.

Милакийн алтан медалийн ачаар Унгар улс хоёр алттай болж, багийн дүнгээр 13-р байрт дэвшээд байна. Милак 2019 оны ДАШТ-ий энэ төрөлд 1:50.73 минут үзүүлэлтээр дэлхийн дээд амжилт тогтоож байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн рекорд эвдэж чадаагүйгээ шорттой холбон тайлбарлав  
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй