Шууд Chart

Д.Ганбаатар: Морин тойруулгын талбай барих гэж байхад талбайг нь газрын наймаачид булаацалдаад байх юмаа

2021-07-29 15:43:04

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, тод манлай уяач, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар Монголд морин тойруулгын хүрээлэн барих гэж буйгаа олон жилийн өмнө мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая цахим хуудасдаа дараах хүсэлтийг бичжээ.

Үүнийг уншигч танаа хүргэе.

“Монголчууддаа морин тойруулга барьж өгөх гээд олон жилийн турш олон тэрбум төгрөг зарцуулаад явж байна. Сүүлийн араваад жил газрынх нь эрхийг цуцалж хаяад, нэг бол зогсоолыг нь бусдад өгчихөөр үнэхээр амаргүй байна. Энэ бол зөвхөн уяачдын асуудал биш ээ. Морьтон Монголчуудаа морин тойруулгатай болгож, Улаанбаатарчууд, хүүхэд залуусаа очиж цагаа өнгөрөөдөг нэг сайхан газартай болгох гэж хичээж байгаа юмсан. Морин тойруулга бол олон нийтийн газар шүү дээ. Зогсоолгүй морин тойруулга байна гээд төсөөлөөд үз дээ. Өнгөрсөн хавар хотын дарга Д.Сумъяабазар, газрын албаны болон бусад дарга нартай уулзхад “Энэ газарт барилга барилгүй, морин тойруулгын ажил эхлээд явж байгаа нь сайн байна аа. Зөвшөөрөлгүй, хууль бусаар алдагдсан газрыг нь хууль журмынх нь дагуу буцаан олгоно” гэж хэлсэн. Сүүлийн хоногуудад газрын наймаачид энэ газар дээр барилга барих гэж улайрч байна. Яах ёстой юм бэ. Нэг бол олон нийтийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газрууд руу дайрдаг, эсвэл сонгодог морин уралдааныг хөгжүүлэх, цаашлаад аялал жуулчлалын салбарт асар чухал нөлөөтэй энэ морин тойруулгад хөрөнгө, сэтгэлээ гаргаад явсаар байхад дайрсаар л байх юм аа. Энэ олон газрын наймаачидтай байнга ингэж маргах хэцүү байна. Хууль журмынх нь дагуу зогсоолын газрын эрхийг сэргээлгэмээр байна. Яасан дээр вэ. Та бүхэн зөвлөөч” гэсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Ганбаатар: Морин тойруулгын талбай барих гэж байхад талбайг нь газрын наймаачид булаацалдаад байх юмаа   
Үзсэн: 2302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй