Шууд Chart

Монголын баг тамирчдын тэмцээний өнөөдрийн хуваарь гарчээ

2021-07-30 09:30:31

“Токио-2020” олимпын наадмын өнөөдрийн хуваарьт өрсөлдөх Монголын таван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

Тодруулбал, 08:00 цагт Asaka Shooting Range-д эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалын урьдчилсан шат эхэллээ. Манайхаас О.Гүндэгмаа, Ц.Анударь нар өрсөлдөж буй.

Өчигдөр тамирчид тогтоол 30 сум буудсан бол өнөөдөр түргэн 30 сум буудсанаар финалд шалгарах найман тамирчны нэр тодорхой болох юм.

Тогтоол буудлагын дараа Ц.Анударь 287 оноотойгоор 29-д, О.Гүндэгмаа 283 оноотойгоор 38-д бичигдэж байгаа билээ. Энэ төрлийн финалын буудлага 13.00 цагт эхэлнэ.

Мөн жүдо бөхийн төрөлд Монголын багийн тугч Ө.Дүүрэнбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-д хүч сорино. Тэрбээр эхний даваанд Узбекистаны бөх Бекмурод Олтибоевтой барилдах сугалаа татжээ. 25 настай энэ жүдоч тивийн аваргаас хүрэл, Армийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн амжилттай нэгэн. Тэрбээр өмнө нь 2018 оны Мастерс тэмцээнд манай Ө.Дүүрэнбаярыг ялж байв.

Усанд сэлэлтийн төрөлд эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд М.Дэлгэрхүү хурд сорих бөгөөд уралдаан нь 18:10-аас эхлэх хуваарьтай. Харин эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтэд уралдах Б.Энххүслэн 18:32 цагаас гараанд гарна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын баг тамирчдын тэмцээний өнөөдрийн хуваарь гарчээ   
Үзсэн: 1685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй