Шууд Chart

БНХАУ-ын усанд сэлэгч нэг цагийн дотор хоёр алтан медаль хүртлээ

2021-07-30 09:41:28

БНХАУ-ын усанд сэлэгч Жан Юү Вэй нэг цагийн дотор хоёр алтан медаль хүртэж гялалзлаа. Тэрбээр эхлээд 200 метрийн эрвээхэй сэлэлтэд 2:03.86 минутын амжилтаар олимпын рекорд тогтоон түрүүлсэн.

Үүнээс ердөө ганц цагийн дараа 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн буухиад түрүүлсэн багийнхаа нэг гишүүн болжээ.

Хятадын сэлэгчид энэ зайд дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон (7:40.33 мин) бол мөнгө, хүрэл медалийг АНУ, Австралийн сэлэгчид хүртэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

БНХАУ-ын усанд сэлэгч нэг цагийн дотор хоёр алтан медаль хүртлээ  
Үзсэн: 1661 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй