Шууд Chart

Словенийн сагсны шигшээ багийнхан архи ууж буй зургаа инстаграмдаа оруулжээ

2021-07-30 09:52:49

“Токио-2020” олимпын наадамд оролцож буй Словенийн сагсны шигшээ багийнхан шилтэй архины ард ширээ тойрон суугаа зураг инстаграмаар цацагдаж, олны шүүмжлэлд өртөөд байна.

Уг зургийг инстаграмдаа оруулсан Испанийн эмэгтэй шигшээгийн тоглогч Кристина Оувинья удалгүй зургаа устгаж, уучлалт гуйсан ч хэдийн олон хүнд хүрчээ. Словеничууд өөрийн тамирчдаа олимп дөнгөж эхэлж байхад шоудлаа хэмээн шүүмжлэх болсон байна. Уг зурганд Словенийн шигшээгийн од Л.Дончич мөн байсан юм.

Гэхдээ Словенийн шигшээгийн дасгалжуулагч Александер Секулич “Би энэ зургаас ямар ч хууль бус зүйл олж харахгүй байна” хэмээн тамирчдаа өмөөрчээ. Словенийн эрэгтэй шигшээ хэсгийн эхний хоёр тоглолтдоо Аргентиныг 118:100, Японыг 116:81-ээр хожсон бөгөөд наймдугаар сарын 1-нд Испанитай тоглох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Словенийн сагсны шигшээ багийнхан архи ууж буй зургаа инстаграмдаа оруулжээ  
Үзсэн: 1734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй