Шууд Chart

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр хүрэл медалийн төлөө тулалдана

2021-08-01 11:12:01

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр хүрэл медалийн төлөө Оросын боксчин Альберт Батыргазиевтай тулалдана. Тэрээр эхний тойрогт Африкийн аварга, Африкийн наадмын хүрэл медальт, Кенийн Николас Окоттой таарч, 3:2 харьцаатай ялалт байгуулсан. Дараа нь Вьетнамын Нгуен ван Дуонгийг 5:0 ялсан.

Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь ОХУ-ын дөрвөн удаагийн аварга (2017, 2018, 2019, 2020), мэргэжлийн боксоор WBA Asia буюу Азийн аварга болж байсан боксчин юм.

Мэргэжилд гурван удаа тоглохдоо бүгдэд нь цагаас нь өмнө хүнд цохилтоор ялж байсан аж.

Дагестан үндэстэн тэрбээр өдгөө 23 настай. Дасгалжуулагч нь Руслан Куштанов, “ЦСКА” багынх бөгөөд ОУХМ цолтой юм.

Олимпын аварга болох мөрөөдөлтэй тул 2016 онд кикбоксоо орхиж, боксын спортод шилжсэн гэдэг. 2017 онд анх удаа боксын УАШТ-д оролцож, шууд түрүүлж байжээ.

2019 оны ДАШТ-д шөвгийн наймд Кубын Ласаро Альварест ялагдсан. Шүтдэг тамирчин нь Филиппины боксчин Мэнни Пакья гэнэ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр хүрэл медалийн төлөө тулалдана   
Үзсэн: 2741 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй