Шууд Chart

М.Дэлгэрхүү: Дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдах үгээр хэлэмгүй мэдрэмж байлаа

2021-08-01 13:17:16

“Токио-2020” олимпын наадмын усанд сэлэлтийн өврөөр даллах 50м-ийн уралдаанд өрсөлдсөн Мягмарын Дэлгэрхүү өөрийн цахим хаягтаа ийнхүү бичжээ.

Тэрбээр “Олимпын наадамд анх удаа оролцож, дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдах үгээр хэлэмгүй мэдрэмж байлаа. Хэдий Монголын нөхцөлд усан сэлэлтийн спорт дэлхийтэй харьцуулахад сайн хөгжөөгүй ч гэсэн бүгдийг нь хойноо орхино гэсэн сэтгэлийн болон биеийн хүчээ чадах бүхнээрээ гаргалаа. Монголчуудынхаа бахархлыг төрүүлэх гавьяа байгуулаагүй ч гэсэн 20 гаруйхан секундэд болоод өнгөрөх энэ агшны цаана уналт босолт, хөлс хүч олон сар жилийн хөдөлмөр байсан шүү. Дэлхийд тэр дундаа Монгол хүн усан спортоор сүүл мушигдаг байсан үе тэртээ ард хоцорсон. Энэ болтол тусалж дэмжсэн бүх хүнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа” гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Дэлгэрхүү: Дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдах үгээр хэлэмгүй мэдрэмж байлаа  
Үзсэн: 1292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй