Шууд Chart

Жерар Пике: Шакиратай уулзахын тулд би финал хүртэл хичээх ёстойгоо мэдсэн

2021-08-02 09:18:36

Испанийн Барселона багийн хөлбөмбөгч, шигшээ багийн болон Барселона багийн хамгаалагч Жерар Пике Колумб гаралтай дуучин Шакиратай гэр бүл болсон билээ.

Тэд 2010 онд анх танилцсан бөгөөд Жерар Пике тухайн үеийн сэтгэгдлээ саяхан нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Тэрбээр “Би Шакираг анх “Waka waka” дууны зураг авалтын үеэр Мадридад харсан. Би түүний дугаарыг асуутал тэр надад өгсөн. 2010 оны ДАШТ-ий нээлтийн дуу дуулсан. Би нэг орой түүн рүү залгаж “Цаг агаар маргааш ямар байх бол” гэж асуусан. Тиймээ би үнэхээр тэнэг асуулт асууснаа мэдэж байсан ч зүгээр л асуучихсан. Харин тэр хариуд нь “Сэрүүхэн байх юм байна. Хүрэмээ өмсөж гараарай” гэж хэлсэн. Тэр үед л би өөрийгөө түүнд таалагдаж байгаагаа мэдсэн. Харин түүнийг финалын тоглолтод дуулна гэсэн мэдээг сонссоноос хойш түүнтэй уулзахын тулд финал хүртэл хичээх ёстойгоо мэдсэн” гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жерар Пике: Шакиратай уулзахын тулд би финал хүртэл хичээх ёстойгоо мэдсэн   
Үзсэн: 2565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй