Шууд Chart

Монголын тамирчид оролцох өнөөдрийн тэмцээний хуваарийг танилцуулж байна

2021-08-02 09:34:15

Буудлага

“Токио-2020” олимпын наадмын өнөөдрийн хуваарьт Монголын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. Тодруулбал, эмэгтэйчүүдийн гар бууны 25 метрийн хурдан буудлагын дасгалд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөнө. Тэрбээр эхний 30 сумандаа 283 оноогоор 23-т жагсаж байна. Тус төрөл 07:30 цагт эхэлсэн бөгөөд тамирчид үлдсэн 30 сумаа буудах юм. Улмаар шилдэг наймд шалгарсан буудагчид 13:30 цагаас медалийн төлөө өрсөлдөнө. Өнөөдөр явагдах хоёр дасгалаар буудлагын тэмцээн өндөрлөж байна.

Чөлөөт бөх

Эмэгтэйчүүдийн 68 кг-ын урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан өнөөдөр болно. Энэ жинд "Лондон-2012" олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг зодоглож буй. Тэрбээр эхний даваанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларрокитэй барилдах сугалаа татжээ. Чөлөөтийн барилдаан 10:00 цагаас эхлэх бөгөөд манай бөх долоо дахь барилдаанд дэвжээнд гарна.

Хүндийг өргөлт

Хүндийг өргөлтийн хоёр тамирчин өнөөдөр Токиогийн дэвжээнд бяр чадлаа сорих болно. +87 кг-д өрсөлдөх Э.Билэгсайхан 10:50 цагаас тэмцээнээ эхлүүлнэ. Харин -87 кг-д хүч сорих гавьяат тамирчин М.Анхцэцэгийн тэмцээн 14:50 цагаас эхэлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын тамирчид оролцох өнөөдрийн тэмцээний хуваарийг танилцуулж байна   
Үзсэн: 2127 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй