Шууд Chart

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг шөвгийн наймд шалгарлаа

2021-08-02 11:11:01

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Лондон-2012" олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг эхний ялалтаа авч, шөвгийн наймд шалгарлаа.

Тэрбээр энэ тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларрокитэй таарсан юм.

Барилдаан эхлээд удаагүй байтал Коумба Ларроки нэг оноо авсан ч төгсгөл үед манай улсын бөх туршлага, мэдрэмж илүү гэдгээ харуулж, цэвэр ялалт байгуулав.

С.Батцэцэг дараагийн даваанд Канадын Даниэла Лаппаж, ОХУ-ын Ханум Вальева нарын ялсантай барилдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг шөвгийн наймд шалгарлаа  
Үзсэн: 1218 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй