Шууд Chart

Бүсийн наадамд уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжинэ

2021-08-03 10:14:15

Монгол Улсын Засгийн газрын өгсөн чиглэл, УОК-ын шийдвэрээр гадаа талбайн спортын арга хэмжээ, тэмцээн уралдааныг үзэгчгүй, халдвар хамгааллын дэглэм дор, холбогдох хүмүүсийн зөвшөөрлөөр зохион байгуулахаар болсон билээ. Үүнтэй холбогдуулан аймаг, бүсийн хурдан морины уралдаан зарлагдаад байгаа юм.

Иймд дараах наадмуудын тов, зохион байгуулалтын талаар уншигч танаа хүргэе.

Сэлэнгэ хурд–2021

Төвийн бүсийн хурдан морины зуны уралдаан “Сэлэнгэ хурд–2021” энэ сарын 6-наас 8-ны хооронд зохион байгуулагдана. Энэхүү уралдаанд морьдыг сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар болжээ.

Гиннесийн уралдааны найман жилийн ойн уралдаан

ММСУХ-ны 25 жилийн ой, Гиннесийн уралдааны найман жилийн ойн хурдан морины уралдаан Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд наймдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд явагдана. Уг уралдаанд морьдыг мөн сэрвээний өндрөөр хэмжих аж.

ММСУХ-ны 25 жилийн ойн уралдаан

ММСУХ-ны 25 жилийн ой, Гиннесийн уралдааны найман жилийн ойн хурдан морины уралдаан Ховд аймгийн Буянт сумын нутаг Цалуугийн дэнж хэмээх газар наймдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Морьдыг сэрвээний өндрөөр ялгаж уралдуулах юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бүсийн наадамд уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжинэ   
Үзсэн: 1532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй