Шууд Chart

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы иргэншил авчээ

2021-08-04 13:49:02

Мэргэжлийн сүмо бөхийн шинэ ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнөөдөр Японы иргэншил авчээ. Ийнхүү гадаадын ёкозүна цолтнуудаас тав дахь нь их наран улсын иргэн болж байна.

Тодруулбал, түүнээс өмнө Акэбоно, Мүсашимарү, Хакүхо, Какүрюү нар иргэншлээ солиод байсан юм.

Тэрүнофүжигийн хэтийн зорилго нь зодог тайлсныхаа дараа Сүмо бөхийн холбоонд үлдэн, оякатагаар ажиллах боломжоо нээж байгаа билээ.

Энэ талаар түүний анхны багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв цахим хуудасдаа “Ёкозүна Г.Ган-Эрдэнэ маань өнөөдөр Японы иргэншилээ авлаа. Озэки цолтой барилдаж байхдаа энэ тухай юу ч ярьдаггүй байсан. Хүнд хэцүү бэртэл гэмтэл, бэрхээс бэрхийг даван туулж өнөөдрийн энэ их алдар хүндэд хүрэхэд дэвжээний багшийнх нь итгэл сэтгэл их дэм өгсөн. Багш нь хавраас энэ саналыг тавьж эхэлсэн. Дэвжээнээсээ хоёр Монгол аварга төрүүлсэн. Багшийнхаа ачийг хариулж "Би Япон Монголдоо биш их аваргатаа дэвжээгээ өвлүүлмээр байна" гэсэн саналыг хүлээн авч ачийг нь хариулж иргэншлээ авчээ. Эрэмгий Монгол хөвгүүдээс дэвжээндээ авч ирээдүйн их аварга төрүүлээрэй гэж эрхэм шавьдаа хүсэн ерөөе” гэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы иргэншил авчээ   
Үзсэн: 654 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй