Шууд Chart

МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа

2021-08-05 11:01:34

МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны гишүүн Б.Баттүшиг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа.

Уулзалтын үеэр Б.Баттүшиг олимпизмийн үзэл санааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэхийг дэмжих талаар ярилцав. Мөн 2027 оны ОУОХ-ны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналаа Томас Бах Ерөнхийлөгчид гардуулав.

Б.Баттүшиг нь ОУОХ-ны гишүүний хувиар Монголын олимпын багийн хамт олныг ОУОХ-ны Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтыг зохион байгуулав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа  
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй