Шууд Chart

Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатарт хэрэгжих төслийн орон нутгийн зохицуулагч сонгон шалгаруулж байна

2021-08-05 14:22:03

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй

Уг төсөл уур амьсгалын мэдээлэлд түшиглэн төлөвлөлтийг сайжруулах, ус болон бэлчээрийн менежментийг бэхжүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйн туршлагыг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон буюу тогтвортой эх үүсвэрээс бэлтгэгдсэн мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх малчдын чадавхыг бэхжүүлэх гэсэн харилцан уялдаа бүхий гурван зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

Төслийн орон нутгийн зохицуулагч үйл ажиллагааг холбогдох аймгийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй, ус, бэлчээрийн нөөц, газар ашиглалт, онцгой байдал болон мал аж ахуйн бодлого, хөтөлбөр, төлөвлөлттэй уялдуулан зохицуулах, төслийн нэгдсэн арга хэмжээнд хамтран оролцож хяналт тавих зэрэг аймагт явагдах үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээнэ.

Төсөл хэрэгжүүлэгч БОАЖЯ-ны ерөнхий удирдлага, Төслийн үндэсний зохицуулагчийн шууд удирдлага дор Төслийн орон нутгийн зохицуулагч тухайн аймаг, сумдын холбогдох албаны хүмүүс, орон нутгийн иргэдтэй хамтран орон нутгийн түвшинд төслийн өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам


Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатарт хэрэгжих төслийн орон нутгийн зохицуулагч сонгон шалгаруулж байна  
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй