Шууд Chart

МХБХ-ны зөвлөлийн хурал шигшээ багуудын бэлтгэлийн баазад боллоо

2021-08-05 14:37:47

Монголын хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Төв аймаг дахь Шигшээ багуудын бэлтгэлийн төвд боллоо.

Тус хурлаар үндэсний шигшээ багийн ДАШТ-ий урьдчилсан шатанд түүхэндээ анх удаа оролцож, хэсгийнхээ дөрөвдүгээр байрт орж, Азийн АШТ-ий урьдчилсан гуравдугаар шатанд шалгарсан амжилтыг дүгнэн, шигшээ багийн албаныхан тайлангаа танилцуулав.

Түүнчлэн шигшээ багийг сүүлийн тоглолтод нь Киргизийн эсрэг удирдан ялалт байгуулсан Япон дасгалжуулагч Масэ Шюүчи өөрийгөө Зөвлөлийн гишүүдэд танилцуулж, хамтран ажиллах шигшээ багийн арын албаны бүрэлдэхүүн болон цаашид авч хэрэгжүүлэх ажлаа танилцуулсан юм.

Мөн энэ онд Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар С.Эрдэнэбатыг томиллоо.

Шигшээ багуудтай холбоотой өөр нэгэн шийдвэр гарсан нь Монголын шигшээ багуудын өмсгөлийг дотооддоо өнгө загвар, чанараараа тодорч чадсан үндэсний үйлдвэрлэгч TG SPORT-оор хийлгэхээр болсныг дуулгахад таатай байна.

Урьд өмнөхөөс оройтож шинэ улирлаа эхлүүлсэн ч Үндэсний дээд лигийг хоёр тойргоор, нэгдүгээр лигийг нэг явагдаж, эхний дөрвөн баг аваргын төлөө дахин нэг тойрог тоглох, хоёрдугаар лигийг мөн адил журмаар, Эмэгтэйчүүдийн лигийг нэг тойрог, 19 хүртэлх насны цомын тэмцээнийг тус тус явуулах 2021 оны талбайн улирлын хуанлийг баталлаа.

Эдгээр зүйлстэй нийлээд нийт 15 зүйлсийн талаар хэлэлцэж баталсан үр бүтээлтэй хурал болж өнгөрлөө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МХБХ-ны зөвлөлийн хурал шигшээ багуудын бэлтгэлийн баазад боллоо  
Үзсэн: 1023 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй