Шууд Chart

Монголын марафончид Саппорог зорилоо

2021-08-05 15:28:47

"Токио-2020" олимпын наадамд оролцох Монголын марафончид болох Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар дасгалжуулагч Б.Доржпаламын хамт өчигдөр Токиод хүрэлцэн очсон.   

Тэгвэл манай тамирчид өнөөдөр марафон гүйлт болох Саппоро хотыг зорин нислээ. Манай нөгөө марафонч болох Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд бэлтгэлээ базааж байгаа юм.

Олимпын наадмын сүүлчийн өдрүүдэд манай марафончид хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин уралдана. Тухайлбал, наймдугаар сарын 7-нд Б.Мөнхзаяа, 8-нд Б.Сэр-Од, Ц.Бямбажав нар хурд сорих юм.

Холын зайд уралдах тамирчдыг эрсдэлээс хамгаалахын тулд хойд нутгийн сэрүүн уур амьсгалтай Саппоро хотод марафоны уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ жил тус хотод урьд урьдынхаас илүү халуун байгаа юм.

Өнөөдөр гэхэд Саппород 33 хэмийн халуун байгаа бөгөөд 8-ны өдөр агаарын температур бага зэрэг буурч, 30 градус орчим байх төлөвтэй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын марафончид Саппорог зорилоо  
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй