Шууд Chart

Дэлхийн хамгийн дур булаам тамирчнаар нэрлэгдээд буй Алиса Шмидт олимпод уралдаж чадсангүй

2021-08-06 12:10:40

Дэлхийн хамгийн дур булаам тамирчнаар тодроод буй Германы гүйлтийн тамирчин Алиса Шмидт Токиогийн олимпод уралдаж чадалгүй, тэмцээнээ өндөрлүүлэв.

Түүний хувьд 4х400 метрийн холимог багийн багийн буухиа болон 4х400 метрийн эмэгтэйчүүдийн багийн буухиа төрөлд тус тус оролцох байсан. Харамсалтай нь тэмцээний туршид сэлгээнд сууснаар аль ч төрөлд оролцож чадаагүй аж.

Германы холимог баг түүнгүйгээр шигшээ шатанд шалгарсан боловч дохионоос өмнө гараанаас гарсан хэмээн хасагдсан. Харин эмэгтэй багийнх нь хувьд урьдчилсан шатанд дөрөвдүгээр байр эзлэн шигшээд шалгараагүй.

2.3 сая дагагчтай инстаграм хуудаснаа тамирчин бүсгүй “Сүүлийн хэдэн өдөр та бүгдээс маш сайхан зурвасыг хүлээн авлаа. Та бүхэн миний олимпын анхны уралдааныг харах гэж хүлээсэн байх. Гэхдээ бэлтгэл дээрх сорил уралдааны дараагаар би гараанд гарч чадахгүй болсон. Энэ аялалын турш та бүхнээс авч байсан хайр халамж, дэмжлэг туслалцаа бүртээ талархаж байна. Одоо би багаа дэмжих л үлдлээ. Баг маань олимпын шигшээд уралдана гэдэгт итгэж байна. Токиод өнгөрүүлсэн мөч бүртээ баяртай байна. Их ч зүйл сурч, туршлага суулаа” гэжээ.

Өдгөө 22 настай Алиса Шмидт нь Германы хөлбөмбөгийн Боруссиа Дортмундын багийн фитнесийн зөвлөхөөр ажилладаг аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн хамгийн дур булаам тамирчнаар нэрлэгдээд буй Алиса Шмидт олимпод уралдаж чадсангүй   
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй